“Сери А” лигийн бүх тоглолт Ром хотод явагдах уу?
2020-04-09

 

Коронавируст халдварын улмаас Итали улсад нутгийнхаа хойд хэсгээс голчилж хөл хорио тавиад байгаа юм. Үүнээс болж спорт, урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа тодорхойгүй хугацаанд хойшлогдоод байгаа.

 

Зарим хэвлэлд Италийн хөлбөмбөгийн “Сери А” лигийг тавдугаар сарын 20 юм уу 28 нд, эсвэл зургадугаар сараас үргэлжлэх болно хэмээн мэдээлж байна. Эхлэх хугацааны хувьд эдгээр өдрийг таамаглаж байгаа бол хэрхэн яаж явагдах талаар Италийн “La Repubblica” сонины үзэж байгаагаар тэд халдвар харьцангүй бага тархсан Ромын бүс нутгуудад лигийн бүхий л тоглолтуудыг явуулж болох таамаг дэвшүүлжээ. Энэ бүс нутагт хөлбөмбөгийн дараах цэнгэлдэхүүд бий. Үүнд: “Лацио” болон “Рома” клубийн хамтран эзэмшдэг “Стадио Олимпико”-гоос гадна “Стадио Фламинио”, “Стадио Стирпе”-д тоглолт явуулах боломжтой гэнэ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин