Холбогдох байгууллагаас зөвшөөрсний дагуу Германы дээд ангиллын хөлбөмбөгчид даваа гаригаас бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Лигийн шилдэг баг “Бавари” гэхэд нийтийг хамарсан байдлаар бус, хамгийн ихдээ таван хөлбөмбөгч хамтдаа хийхээр зохицуулан бэлтгэлийг явуулжээ.
Мөн “Борусси Мюнхенгладбах”, “Волфсбург”, “Падерборн” клубүүд бас тиймэрхүү нөхцөлд бэлтгэлээ хийв. Бундеслигийн аварга “Бавари” клубийн ахлагч, хаалгач Мануэл Нойер “Цөөн цөөнөөрөө бэлтгэл хийхэд их эвгүй юм. Гэхдээ анд нөхөдтэйгээ эргэж уулзсан нь таатай байлаа” хэмээн бэлтгэлийн дараа өгүүлжээ. Германд гуравдугаар сарын 13-наас хөлбөмбөгийн лигийн тоглолтыг зогсоосон бөгөөд энэ хориг дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ цааш сунгах, сунгахгүйн талаар хараахан шийдвэр гараагүй байгаа юм.
Ц.Ганбат
Уншиж байна |