Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа
2020-04-03

 

 

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан болно.

 

Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.

 

Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

 

- Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;


- Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;


- Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкиндаа гаргана.

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин
Xoishilson xugtsaaniixaa tuluu daxin xvv bodood baigaa n Bankind ix ashigtai u
2020-04-05
Zochin:
iim ender huutei motgage-iin zeel delhiid baihgyu shuu dee, uuniigee buulgah gej temtseech,altan bolomj oldoj baina shuu dee yasan hultsengui humuus be
2020-04-05
За яршиг, хойшлуулаад байхдаа яадаг юм. Хэдэн арван жил зөвхөн хүүг нь авч хүнийг мөлжиж байж бас их тус хүргэвээ. Юү гэсэн бэ 60 сая төгрөгийн байр нь хүүтэйгээ нийлээд хэдэн арван жил төлж байж нийт үнэ нь 120 сая төгрөг болох гэлүү.
2020-04-04
Гурван үсэгтэй компаний захирлууд минь. Дэлхийд гайхагдах хөрөнгөтэй,Монголын долларын тэрбумтангууд минь ард иргэддээ, нийгэмдээ ганцхан удаа туслаач. Нүнжиг, жудаг, ёс суртахуун, уужуу ухаан, алсын хараа, ноён нуруу, холын бодол. Халхын заяа их, бэлчээр уужим.
2020-04-04
Иргэн:
Юун утгагүй баахан хэрэгжихгүй балай юмнууд гаргаад байгаа юм бэ өмнөх гаргасан хэрэгжээгүй юманд чинь хэрэглээний зээл гэдэгт ипотекийн зээл орно гээ л байсан чинь одоо бам дахиад юу вэ шал утгагүй юм түрүүчийнх чинь олон түмэнд хэрэгжээч үгүй ипотекийн зээлийг ер нь ихэвчлэн төрийн болон төсвийн байгууллагат ажилладаг иргэд авсан байгаа цалин гэж жоохоон юм өгчөөд цалин нь тасалдаагүй ч гэх шиг шалтгаан хэлээд хэрэгжихгүй дээ юун балай юм дахин дахин солиороод байгаан
2020-04-03
Зочин:
Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 10- аас дээш жил зээл болон зээлийн хүү төлсөн зээлдэгчид хүүг бууруулах үндсэн зээлийн буцаан төлөлтийг бууруулж дорвитой арга хэмжээ авах
2020-04-03
Зочин:
Утгагүй шийдвэр байна, Тэгсэнээс 3 ба 6 сараар зээлийн хүүг бүрмөсөн чөлөөлсөн шийдвэр гаргаачээ.
2020-04-03
зочин:
Ипотекийн зээл гэж ёстой иргэдигй нуглаж шулсан том шулаа. Банкууд зээлийн хүүг бууруулах хэрэгтэй
2020-04-03
санаа:
зээлдэгчид хэрэггүй, банкуудад ашигтай шийдвэр байна. Нэмээд 3 сарын хүү авах юм байна
2020-04-03