Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дэлхийн банк: Монгол Улсад 26.9 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа
2020-04-03

 

Цар тахлын халдвар тархаж, ирээдүйд тохиож болзошгүй эрүүл мэндийн хямралд илүү бэлтгэлтэй байх хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлд зориулан 26.9 сая ам. долларын санхүүжилтийг олгохоор өнөөдөр Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл баталлаа.

 

Төсөл нь яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах; эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад COVID-19-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх юм. Мөн эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн  кампанит ажлыг дэмжих юм.

 

Монгол Улсад олон нийтийн дунд халдвар тархаагүй байгаа ч тус улс COVID-19 тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Засгийн газраас COVID-19 цар тахлын эсрэг авах арга хэмжээг нэн тэргүүнд авч үзэж байна.

 

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн нийтээр COVID-19 халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн нь хямралын нөхцөл байдалд улс орон бэлэн байх, эрүүл мэндийн тогтолцооны даван туулах чадварыг бэхжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Энэхүү яаралтай тусламжийн үйл ажиллагаа нь COVID-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна Монгол улсын эрүүл мэндийн салбар цаашид аливаа яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулах чадварыг урт хугацаанд сайжруулах юм” гэв.  

 

Төслийн нийт санхүүжилтийн US$13.1 сая ам. долларын зээлийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА), $13.8 сая ам. долларын зээлийг Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас (ОУСБХБ), COVID-19 халдварын эсрэг авах хариу арга хэмжээг бэхжүүлэх, нөхөн сэргэх хугацааг богиносох зорилгоор хөгжиж буй орнуудад олгох Дэлхийн Банк Группын $14 тэрбум ам. долларын түргэвчилсэн санхүүжилтын хөтөлбөрийн багцын нэг хэсэг болгон хуваарилж олгож юм. Мөн нийт санхүүжилтийн US$4.2 сая хүртэлх ам. долларыг нөхөн санхүүжилт хийх нөхцөлтэйгөөр буюу Засгийн газраас 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн авч хэрэгжүүлсэн, тодорхой шалгуур хангасан зардлуудыг санхүүжүүлэх боломжтой.

 

 

Дэлхийн Банк Групп нь хөгжиж буй улс орнуудын КОВИД-19-ын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, хэвийн байдалд эргэн орох хугацааг багасгах зорилгоор $14 тэрбум ам.доллартай тэнцэх түргэвчилсэн санхүүжилтийн багцыг баталсан. Энэ хүрээнд  цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар улс орнуудад санхүүжилт, бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа үзүүлэх юм. Олон Улсын Санхүүгийн Корпорацийн зүгээс цар тахлын улмаас хохирол амсч буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байруудыг хадгалан үлдэхэд туслах зорилгоор 8 тэмбум ам.доллар олгох бол Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА) болон Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) эрүүл мэндийн чиглэлд авах арга хэмжээнд эхний ээлжинд 6 тэрбум ам.долларыг төсөвлөөд байна. Улс орнуудад шаардлагатай дэмжлэг туслалцаа нэмэгдэхийн хэрээр Дэлхийн Банк Группын зүгээс ирэх 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх зэрэгт зориулна.

Эх сурвалж: Дэлхийн банк

Shuud.mn
Сонин хачин
!!!!!!!!!!!!!!!!!!!!!:
Unen Ug Oriin Dansandaa bichchihwiidee manaihaan sain sudalj baij Koronaagaas urdchilan sergiileh zaashlaad Eruul mendiin nen terguunii bagaj tonog tohooromj Emch nariin eruul mendiin toloo l zarzuulaarai daa !!!!!!!!!!!!!
2020-04-03
Иргэн:
ДЭЛХИЙН БАНК , ОУВС МАШ АЮУЛТАЙ ДАРАА НЬ НЭГ МЭДЭХЭД ӨР БОЛЧИХСОН БАЙДАГ ШҮҮ
2020-04-03