Америк хөлбөмбөгийн “New England Patriots” багийн онгоцоор 1,2 сая ширхэг маскийг АНУ руу тээвэрлэн авчирлаа. Массачусетс мужийн амбан захирагч Чарли Бейкерийн шийдвэрээр Хятадаас 1,7 сая маск захиалсан боловч Шенженээс Бостонд авчрах авах арга олдоогүй гэнэ.
Ийм үед тус багийн эзэн, тэрбумтан Роберт Крафт багийнхаа онгоцыг ашиглуулахаар болжээ. "Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцсон нь манай гэр бүлийн хувьд нэр төрийн хэрэг" гэж Крафт мэдэгджээ. Маскийг коронавируст тахлын эсрэг тэмцэж буй Массачесетсийн эмнэлгийн ажилтнууд ашиглана. Үлдсэн 500 мянган маскийг ирэх долоо хоногт хүлээн авна гэж “Wall Street Journal” мэдээлэв.
Ц.Ганбат
Уншиж байна |