Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ГЕГ: Нүүрс болон төмрийн хүдрийн экспорт жигдэрсэн
2020-04-01

Азийн хөгжлийн банк болон Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Экспорт, импортын эхний гурван сарын статистик, боомтуудын зөрчлийн талаар мэдээлэл өгөх энэхүү хэвлэлийн хуралд ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг, ГЕГ-ын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар, ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

 

Гаалийн байгууллага 2020 оны  03-р сард  нийт 77  зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 76  зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт хийсэн 1. Дээрх зөрчлүүдэд нийт 63.07  сая төгрөгийн торгууль ногдуулж,93.45 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг, харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алтгэх металл нь 37.8 сая төгрөг болсон  байна.    

 

Тухайлбал Буянт-Ухаа дахь гаалийн газар 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн "Алт" байж болзошгүй 31.3 гр шар өнгийн металлыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

Гаалийн байгууллага  2020 оны  эхний 3 сард  нийт 217  зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 194  зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт  17 удаа / үүнээс харьяалалын дагуу шилжүүлсэн  зөрчил 10/, эрүүгийн шинжтэй хэрэг 6 удаа илрүүлсэн байна.   Дээрх зөрчлүүдэд 271.6  сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 23.72  сая төгрөг /үүнээс үнийн дүнг гаргуулсан 14.9 сая төг/, харин зөрчлийн улмаас түр хураасан бараа, эд зүйлийн үнэ  39.65 сая   төгрөг, хярьяалалын дагуу шилжүүлсэн барааны үнийн дүн 709 000 төгрөг болсон  байна.   

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 өвчний тархалттай холбогдуулан Засгийн газраас шийдвэр гаргаж автозамын экспортын үйл ажиллагаа зогсонги байсан. Тэгвэл гуравдугаар сараас эхлэн авто замын боомтуудын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Гуравдугаар сарын 3-наас хойш Замын-Үүд автозамын боомтоор нүүрс тээвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 574 тээврийн хэрэгслээр 42.9 мянган тонн нүүрс экспортлосон байна. Энэхүү авто замаар тээвэрлэж байгаа нүүрс болон төмрийн хүдрийн экспорт жигдэрчээ. 

 

БООМТ:

 

Шивээхүрэн дэх гаалийн газар: 2020.03.28-наас эхэлж, 134 тээврийн хэрэгслээр 12921.4 тонн нүүрс экспортолсон.

 

Замын-Үүд дэх гаалийн газар: 2020.03.03-наас эхэлж, 574 тээврийн хэрэгслээр 42900.7 тн нүүрс, 9928.6 тн төмрийн хүдэр экспортолсон.

 

Гашуунсухайт дахь гаалийн газар: 2020.03.21-нээс эхэлж, 274 тээврийн хэрэгслээр 31874.9 тн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12640.6 тн зэсийн баяжмал экспортолсон.

 

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар: 2020.03.18-наас УБГГ-ын гаалийн хяналтад 211 тээврийн хэрэгслээр /үүнээс ТИРтэй 67, ТИРгүй 144 тээврийн хэрэгсэл/ 12.221 сая тн ачааг илгээсэн.

 

Сайншанд дахь гаалийн газар: Ханги дахь боомтоор 2020.03.26-наас эхэлж, 28 тээврийн хэрэгслээр 2284.4 тн нүүрс, 10 тээврийн хэрэгслээр 973.55 тн төмрийн хүдэр экспортолсон байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
одоо нууцаар хил давж байгаа алт болон бусад зүйлдээ хяналтаа маш сайн хийх л үлдлээ. ажилчиддаа хяналтаа тавь, тэд л хуйвалдаад байна ш дээ.
2020-04-05