Боксчин Ковалев COVID-19-ийг "Дэлхийн III дайн" хэмээн нэрлэв
2020-04-01

 

Оросын боксчин, хагас хүнд жингийн дэлхийн аварга асан Сергей Ковалев олон улс оронд хорио цээрийн дэглэм тогтоолгоод буй коронавируст халдварын талаар хувийн бодлоо ярьжээ.

 

"Ийм хэцүү цаг үед өөрийгөө сайтар анхаар. Энэ бол тоглоом биш. Үүнийг тоомсорлохгүй байж болохгүй" гэж Ковалев хэлсэн байна. Тэр үргэлжлүүлэн “Энэ бол дэлхийн III дайн, магадгүй хэн нэгэнд ашигтай ч байж болох юм” хэмээжээ. Ковалев 2019 оны арваннэгдүгээр сард Мексикийн Сауль Альварест нокаутаар ялагдаж, WBO-гийн дэлхийн аварга цолоо алджээ. Мэргэжлийн бокст одоогоор 34 удаа ялсан (үүний 29-д нь хүнд цохилтоор) амжилттай бөгөөд дөрвөн хожигдол, нэг тэнцээтэй яваа юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чимээгүй дайн
2020-04-01