Коронавирусийн хямралыг даван туулж, спорт, биеийн тамирын үйл ажиллагаанд туслах зорилгоор “Английн спорт” байгууллагаас 195 сая фунт стерлинг (ойролцоогоор 242 сая ам.доллар) өгөх болжээ.
Тус байгууллага нь Английн төр засгийн зүгээс спортыг дэмжин санхүүжүүлдэг үүрэгтэй билээ. Санхүүжилтийг дараах байдлаар хуваарилах юм. Үүнд:
-20 сая фунт стерлингийн санхүүжилтийг клуб, спортын холбоодод нэн даруй өгөх ажээ. Тэгэхдээ тухайн клубт 300-10000 фунт стерлингийн хооронд буцалтгүй тусламж маягаар өгнө.
-Түнш хамтран ажиллагч байгууллагууд нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал 5 сая фунт стерлингийг тэдэнд зарцуулна.
-Хорио цээрийн үргэлжлэх хугацаанд спортын салбарыг дэмжих, хүмүүсийг идэвхтэй байлгах шинэ, шинэлэг арга замыг санхүүжүүлэх, хязгаарлалтын хугацаа дуусахад байгууллагуудад бизнесээ эргүүлж, өөр орчинд дасан зохицоход нь туслахаар нэмэлт 55 сая фунт стерлинг төлөвлөөд байна.
-2021-2022 оны спортын үйл ажиллагаанд 115 сая фунт стерлингийг урьдчилан бэлтгэж, Английн спорт, биеийн тамирын үйлсэд чухал үүрэг гүйцэтгэдэг 100 гаруй байгууллагад олгохоор болжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |