Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хороо, “Токио-2020” олимпийг зохион байгуулах хороо, Япон улсын Засгийн газар, Токио хотын захиргаа оролцсон таван талт хэлэлцээрээр Токиогийн олимпийг 2021 оны долдугаар сарын 23-нд, паралимпийг 2021 оны наймдугаар сарын 24-нд эхлүүлэхээр тохиролцов.
Энэ тухай “Токио-2020” олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн, нэртэй улс төрч Ёширо Мори өчигдөр үдэш зарласныг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжууллаа. Ингэснээр “Токио-2020” зуны олимпийн XXXII наадам 2021 оны долдугаар сарын 23-ны баасан гаригт нээлтээ хийж, наймдугаар сарын 8-ны ням гаригт өндөрлөх боллоо. Олимпийн наадам 124 жилийн түүхэндээ анх удаа товоо хойшлуулж байгаа нь энэ. Харин “Токио-2020” паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-нд эхэлж, есдүгээр сарын 5-нд хөшгөө хаана.
Ц.Ганбат
Уншиж байна |