Лондонд явуулж байгаад зогсоосон олимпийн эрхийн тэмцээний үеэр зургаан хүн коронавирусийн халдвар авсан байна. Хорватын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Марко Маравич мэдэгдэхдээ тус улсын хүнд жингийн боксчин Тони Филипи болон хоёр дасгалжуулагч үүнд өртсөн гэлээ.
Түүний өмнөхөн Туркийн боксын холбооноос мөн хоёр боксчин, нэг дасгалжуулагч нь Лондонгоос халдвартай ирсэн хэмээгээд байв. Боксчид, дасгалжуулагчдын биеийн байдал хэвийн, эмнэлгийн хяналтанд байгаа гэнэ. Европийн боксчид Лондон хотноо чуулж, “Токио-2020” олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байсан ч коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор тэмцээнийг гурав дахь өдрөөс нь зогсоожээ.
М.Бүүвэй
Уншиж байна |