Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ЦАР ТАХАЛ & ЦАХИМ ШИЛЖИЛТ
2020-03-26

            Дижитал шилжилтэд хүн төрөлхтөн бэлэн байсан эсэхийг дэлхий дахиныг нөмрөөд буй коронавирусийн цар тахал шалгалаа.

 

Бөмбөрцөг даяараа хөл хорионд орж, үүний үр дүнд цахимаар авч болох бүхий л үйлчилгээ идэвхжив. Банкны үйлчилгээнээс эхлээд онлайн худалдаа, онлайн сургалт, онлайн бизнес, онлайн ажлын байр гэхчилэн хүнд шаардлагатай бүх хэрэгцээ цахим орон зайд шилжиж эхэллээ. Энэ үед бид юу сурав, бидэнд цаашид ямар боломж нээгдэв.

 

ГЭРЭЭСЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ

Техник технологийн дэвшлийг ашиглан ажилтнуудаа онлайнаар буюу зайнаас ажиллуулах жишиг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй ч өнөөдрийнх шиг ийм олноороо гэрээсээ ажиллана гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй нь лавтай. Цар тахлын улмаас хамгийн түрүүнд Microsoft, Google, Twitter тэргүүтэй дэлхийн томоохон компаниуд хэдэн арван мянган ажилтнаа зайнаас ажиллуулахаа зарласан. Үүнээс хойш дэлхийн олон орон хөл хорионы улмаас ийм сонголт хийж, Монголд ч ялгаагүй төр хувийн хэвшлийн гэлтгүй ихэнх байгууллага ажилтнуудаа аль болох гэрээс нь ажиллуулж буй билээ. Тухайлбал, ХААН Банк ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж төрөөс өгсөн чиг үүргийн дагуу жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ажилтнуудаа зайнаас ажиллуулах, чөлөө олгох зохицуулалт хийж буйгаас гадна төв оффисынхоо нийт ажилтны гуравны хоёрыг гэрээс нь ажиллуулж байгаа аж.

 

            Хятадын “Alibaba”, “Tencent”, “Huawei” зэрэг компани гэрээсээ ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх үүднээс цахимаар хуралдах программуудаа илүү сайжруулжээ.

 

ОНЛАЙН ХУДАЛДАА, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

 

 

Хятад улсад ердийн өдөр 610 сая хүн онлайн дэлгүүрээр үйлчлүүлж, талх сүүнээс эхлээд бүхий л хэрэгцээгээ үүдэндээ хүргүүлдэг байв. Гэтэл нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн хүнсний бүтээгдэхүүний цахим захиалга 215 хувиар өсөж, JD.com дангаараа 15,000 тонн бүтээгдэхүүн 10 өдөрт  борлуулсан гэнэ. Ариутгагч бодис гэхэд л 600 гаруй хувиар борлуулалтаа нэмж, бүгдийг нь гэрээр хүргэж өгсөн байх жишээтэй. Коронавирусийн цар тахал онлайн худалдааны тэсрэлтийг бий болгосон ч нөгөөтэйгүүр ачаалал даах чадварыг нь шалгасан явдал боллоо.

 

Онлайн худалдааны хамгийн гол тулгуур болох хүргэлтийн асуудлыг шийдвэрлэсэн Хятадын туршлагыг харвал, “Alibaba”-гийн харьяаны “Cainiao” тэргүүтэй хүргэлт үйлчилгээний 10 гаруй  компани хүчээ нэгтгэн “Ногоон суваг” гээчийг үүсгэжээ. Энэ нь дотоодод болон дэлхийн бусад улс оронд эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүнийг чирэгдэлгүй хийгээд аюулгүй хүргэх зорилготой юм. Ийм цаг үед арилжааны байгууллага ашгаа бодоод дангаар үйлчилгээ үзүүлэх боломжтой. Гэсэн ч хүчээ нэгтгэснээр хүндрэл үүсээгүйг олон нийт тун их сайшаасан юм.

 

ЦАХИМ БОЛОВСРОЛ

Хүүхдүүд теле хичээл үзэж, оюутнууд цахимаар сургалт авч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Боловсролын бүх шатны байгууллага үүдээ барьж, хөл хорио тогтоосноор дэлхий нийтээрээ зайны сургалтыг хэрэглээндээ нэвтрүүлж эхэллээ. Тэр ч байтугай нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй зарим ажлууд ч цахимд шилжлээ. Тухайлбал, ХААН Банкны компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 1-р курсийн оюутнуудад зориулсан “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 3-р сарын 25-наас цахим сургалт явуулж эхэлжээ. Хувь хүний хөгжил, англи хэлээр хэрхэн эссе бичих зэрэг шинэ цагийн оюутнуудад зайлшгүй хэрэгтэй мэдлэг ойлголтыг энэ сургалтаар олгох юм байна.

 

ЦАХИМ ЭНТЕРТАЙНМЕНТ

Хөл хорионд орж, гэртээ хийх юмгүй уйдаж суугаа юм биш биз? Та энтертайнмент ертөнцийг дутуу үнэлжээ. “BoxOffice”-ын шилдэг киног Netflix, Hulu, Disney Plus гэхчилэн гадаадын стрийм үйлчилгээ хүргэж байна. Дуу хөгжимд дуртай хүмүүс Incredibox, зурах дуртай бол Silk цахим сайт, ном унших дуртай бол Нью-Йоркийн нийтийн номын сангаас санал болгож буй 3000 номыг үнэ төлбөргүй уншиж болно.

 

Монголд “Хурд” хамтлаг цахимаар ямар гоё тоглолт хийсэн билээ. Буйдан дээрээ тухлангаа дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэж, кайф авах боломж цаашид ч үүгээр хязгаарлагдахгүй гэж найдаж байна. Цар тахлын энэ хэцүү үед тэргүүн фронтод ажилладаг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад хандив өгөхийг уриалсан уг тоглолтыг Монгол HD телевиз шууд дамжуулсан бол ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд шилжүүлгийн гүйлгээнээс шимтгэл авалгүй, мэдээллийг үзэгчдэд нээлттэй ил тод харуулж хамтран ажиллажээ.

 

ЦАХИМ ТӨЛБӨР ТООЦОО

Цар тахлын энэ үед хамгийн бэлтгэлтэй байсан салбар бол банкны цахим үйлчилгээ гэдэгтэй та санал нийлэх байх. Нийт айл өрхийн 80 гаруй хувьд хүрч үйлчилдэг, үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банкны хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэдийнэ цахимжуулж чадсан нь хөл хорионы энэ үед хүмүүс банк зорих шаардлагагүйгээр банк санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн гэхэд болно.Тодорхойлолт, дансны хуулга авах, зарим үйлчилгээнд бүртгүүлэх шаардлагатай бол өөрт ойр байрлах Киоск машинаас эдгээр үйлчилгээг авах боломжтой. Олноор цуглахгүй байхыг анхааруулж буй энэ үед тус банк аль болох зайнаас ажиллахыг зорьж буйн нэг жишээ нь өндөр настай харилцагчдынхаа эрүүл мэндийг хамгаалж, тэтгэврийн зээлийн хүсэлтийг мессежээр хүлээн авч, судлан шийдвэрлэж буй.  

 

Цахим шилжилтэд банкны салбар бэлэн байв уу гэдэг нь хөл хориотой энэ үед жинхэнэ утгаараа шалгагдлаа гэж хэлж болохоор байна. Гэрээсээ гарахгүйгээр ихэнх төлбөр тооцоо, гүйлгээ шилжүүлэг худалдан авалт хийж болж буйг бид харж байна. Банкууд цахим сувгуудаа тэлж, онлайнаар үзүүлэх бүтээгдэхүүн, үйчилгээнийхээ төрлийг улам нэмэгдүүлэн ажиллаж буй. Энэ хүнд хэцүү цаг үе цахим орчинд бүх нийтээрээ ажиллах, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд энэ бүхнийг бэрхшээл гэж харалгүй  зарим талаар шинэ зүйл суралцах, турших давуу тал  гэж үзэж, боломжийг эрж хайгаарай гэж уншигчдадаа зөвлөмөөр байна.  

 

Shuud.mn
Сонин хачин