COVID-19 вирусийн халдвараас улбаатай санхүүгийн хүнд нөхцөл байдлын үед иргэдийн хэрэглээний зээл төлөлтийн хугацааг 60 хоногоор сунгаж, бизнесийн зээлтэй ААН, иргэний зээлийн үндсэн өр, зээлийн хүүг 120 хоногоор тус тус хугацааг нь хойшлуулах шийдвэрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гаргаж улмаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ
Зээл авсан иргэн, ААН-ийн зээл төлөх хугацааг хойшлуулсан гурван сарын хугацаанд зээлийн хүү нэмж бодогдохгүй. Зээлдэгчийг чанаргүй, эрсдэлтэй гэж ангилал бууруулахгүй. Энэ шийдвэр банкууд болон ББСБ-т хамаарах pээлийн хугацааг хойшлуулах хоног 2020.01.27-ноос эхлэн тоологдож 2020.07.27 хүртэл үйлчлэх аж.
Санхүүгийн байгууллагууд орон сууцны, цалингийн, тэтгэврийн, малчны, бизнесийн, хөрөнгө оруулалтын гээд маш олон төрлийн зээлийг иргэдэд санал болгодог. Зээл бүр эргэн төлөх нөхцөлтэй.
Тэгвэл хэрэглээний зээл гэж юу вэ? Таны хэрэглээгээ зээлээр шийдсэн бүхэн "Хэрэглээний зээл" юм. Тухайлбал орон сууц, автомашин, гар утас, сургалтын төлбөр, эмчилгээний зардлын зээлийг нэрлэж болно.
Банкууд харилцагчийн өрхийн болоод гэр ахуйн хэрэгцээнд зориулсан бараа, бүтээгдэхүүн худалдан авах, амьдралын тэмдэглэлт үйл явдал түүнтэй холбогдон гарах санхүүгийн хэрэгцээг хангах зорилготой 30-50 сая хүртэлх төгрөгийн зээлийг "хэрэглээний зээл" хэмээн тодорхойлжээ.
Хэрэглээний зээл:
- Ипотекийн зээл
- Ногоон зээл гэх мэт.
Та банк болон ББСБ-д эдгээр зээлтэй бол Засгийн газраас гаргасан хэрэглээний зээлийн 90 хоногийн хойшлуулалтад хамрагдана. Нийт 419 мянган зээлдэгчийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй байна.
Хэрэв та ББСБ, хадгаламж зээлийн хоршоодод зээлтэй бол Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.
Г.Сүрэн