Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Засгийн газрын дэмжлэг хүлээлт үүсгэж байна
2020-03-16

Эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор Монголбанк мөнгөний бодлогоо нэг нэгж хувиар буулгаж банкуудын заавал байх нөөц хөрөнгийн хэмжээг хоёр хувиар буулгаснаа өнгөрөгч долоо хоногт зарласан. Ингэснээр зээлийн хүүгийн дарамт буурах уу гэсэн хүлээлтийг олон нийтийн дунд үүсгээд байна.

 

Өөрөөр хэлбэл, банкуудын Монгол­банкинд байршуулсан мөнгөнөөс ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгө хүлээлснээс тайлагдаж байна гэсэн үг. Ингэснээр энэ мөнгийг дахин санхүүжилт хэрэгтэй хүнд­рэлд орсон зээлүүдэд дэмжлэг болж зарцуулагдах учиртай. Харин дээрх шийдвэр зээлийн хүү болон чанаргүй зээлийн хэмжээг бууруулахад нөлөөлөхгүй гэдгийг  онцолж байна. Одоогоор коронавирусын халдварын тархалттай холбоотой хязгаарлалтаас үүдэж 4850 аж ахуйн нэгж зогссон байна. Мөн эдийн засаг саарч  чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн эрсдэл нэмэгдсэн, хэмжээ тэлсэн, зээл хумигдсан, аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй болсон, дахин зээл авахад бэрх, мөнгөний эргэлт саарсан, валютын орох урсгал зогссон, төгрөгийн ханш суларсан ийм үед Төвбанк ийнхүү  бодлогын хүүгээ буулгалаа. Бусад улсад 0.25-0.5 хувьд хүргэж бодлогын хүүгээ бууруулдаг жишигтэй бол манайх нэг хувиар буулгана гэдэг Төвбанкны зүгээс харин ч том дэмжлэг хэмээн үзэж байна. Манай Төвбанкны зүгээс боломжит арга хэмжээг авч байгаа нь сайшаалтай.

 

Харин  Засгийн газраас эдийн засгийг дэмжих бодлогын шийдвэр зайлшгүй хэрэгтэйг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар онцолж байна. Тухайлбал, Хятадын төв банк 115 тэрбум төгрөгийн зээлийг банкуудаараа дамжуулан аж ахуйн нэгж, иргэдэд олгосон. Мөн бизнесийн үйл ажиллагааг дэмжихийн тулд зээлийн хүүг тэглэж, мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх, төрийн зохицуулалтыг хөнгөвчлөх, татварыг бууруулж, бизнесийн байгууллагын санхүүгийн ачааллыг багасгах арга хэмжээнүүдийг авч байна. Харин  Герман улсад богино хугацааны ажлын байрыг дэмжих, хүүгүй зээл олгох, татвар хөнгөлөх, аж ахуйн нэгжүүддээ 500 тэрбум еврогийн татаас олгож бизнесийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп онцгой нөхцөл зарлаж, эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласнаас хойш сүүлийн нэг сар тасралтгүй унасан биржийн үзүүлэлтүүд өсөлттэй болж ирсэн байх жишээтэй. Тэгвэл манай Засгийн газраас төсвийн хүрээнд боломж байгааг сангийн сайд тодотгож байв.

 

Гэхдээ хавтгайруулж болохгүй гэдгийг анхааруулсан. Учир нь банкуудад нийт зээлдэгчийн 20-30  хувь буюу 2-3 их наяд төгрөгийн зээлд хүндрэл үүсч асуудал яригдаж байгааг  Монголын банкны холбооны зүгээс хэлж  байна. Үлдсэн хувьд нь хүндрэл үүсээгүй гэсэн үг. Тиймээс  Засгийн газар эдгээр том дүнтэй зээлд дэмжлэг үзүүлэх  ямар нэгэн шийдвэр гаргасан тохиолдолд бусад хүндрэл үүсээгүй зээлийг  хамруулж болох эрсдэл байгаа  гэдэг үүднээс болгоомжилж болох юм.  Гэхдээ өнөөдөр орлого нь буурсан, цалин тавих мөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд банкинд хандахад банк тодорхой арга хэмжээг авах боломжтой. Харин зээлийн хугацааг сунгасан тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд  мэдээлэх зэргээр хязгаарлалт хийхгүй байхыг Монголын банкны холбооны зүгээс хүсч байгаа юм байна. Түүнчлэн банкууд иргэний хугацаа хэтэрсэн зээлд алданги буюу нэмэгдүүлсэн хүү тооцох, торгууль ногдуулах шийтгэлийг хийхгүй гэдгээ тохиролцоод байгаа юм байна. Нөгөөтэйгүүр Засгийн газраас аж ахуйн нэгжид  эдийн засгийн хүндрэлийг давах, дэмжлэг үзүүлэх ямар нэгэн  шийдвэр гаргасан тохиолдолд Валютын сантай тохиролцоонд хүрэх нөхцөл үүсэх аж.

Эх сурвалж: Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Санхүүгийн салбар, банкны салбар үнэхээр хоцрогдсон арга барилаар ажиллаад байна, хүнд суртал, зээлийн өндөр хүү.30 гаруй жилд дорвитой шинэчлэл өөрчлөлт хийгдээгүй, өөрсдөө баяжихыг бодсон хүмүүсүүд.Монгол банкны 20 гаруй ажилтан хувийн ББСБайгууллагай мөнгө угааж сууж байна гэсэн мэдээлэл гарсан шүүдээ.
2020-03-17
irgen:
Zasgiin gazar muu ajillaj baina
2020-03-16
болиоч:
Бизнес эрхлэгч ААН, иргэд зээлийн хүүгээ төлөөд, ажилчдынхаа цалинг тавиад л цаана бараг өөрсдөө хоолгүй хонохоор зүтгэж бна.Гэтэл мөнгө хүүлэгч нарын банкны үйлчилгээ гэсэн дээрэм хэдий болтол үргэлжлэх юм бэ.Ийм байхад яаж ажилтай орлоготой чинээлэг давхарга бүрдэх юм бэ.Яаж улс орон хөгжих юмбэ.Яаж ажилгүйдэл арилж ядуурлаас гарах юм бэ.Боломж олгоё бизнес эрхлээд өөрийн амьдралаа аваад яв гэж болдоггүй юм уу Тэгэхгүй бол цүнх барьж албан тушаалд очихоос өөр аргагүй болгож бна залуучуудыг...эцэст нь дахиад хэлье.Зээлийн хүүгээ буулгаач.Арга зам нь том хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн хүүг буулгаач тэгж байж зээлийн хүү буурна.Зоригтой байгаач Засгаа...Шударга ёсны сэлмээ гаргаачээ.Ингэж зохицуулахгүй бол банкныханд нийгмийн хариуцлага гэж үгүй бололтой.
2020-03-16
Болиоч:
Монголд хамгийн либералчлагдаагүй салбар бол санхүүгийн салбар.СЗХ,Монгол банк энэ талаар юу ч хийхгүй байгаа.Өрсөлдөөн орж ирж байж бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ бууна.Гэвч өрсөлдөөнийг хязгаарлаж зөвхөн том хадгаламж эзэмшигч 300 хүрэхгүй хүний эрх ашгийг хамгаалж бна.Гадны банк оруулах хэрэгтэй.Гадны банк орж ирснээр бүх юмаа алдана гэдэг худлаа зүйлээр ард түмнийг мунхруулж, өөрсдөө жинхэнэ гаднаас мөнгө оруулж ирж хятадын мөнгө хүүлэгчдээс илүү хүүлж хагартал баяжиж бна.Энэ салбарынханд үг хэлэх эрхтэй улс төрч бна уу.Эсвэл бүгд хахуулийн авцан уу.2020 оны сонгуулиар энэ салбарыг зохицуулахаар бодлого гаргасан улс төрийн хүчнийг дэмжинэ.Ажил хийж бизнес эрхэлж байгаа ААН, иргэд чинь хэцүүдлээ...модоо барилаа.
2020-03-16
болиоч:
Бизнес эрхлэгч ААН, иргэд зээлийн хүүгээ төлөөд, ажилчдынхаа цалинг тавиад л цаана бараг өөрсдөө хоолгүй хонохоор зүтгэж бна.Гэтэл мөнгө хүүлэгч нарын банкны үйлчилгээ гэсэн дээрэм хэдий болтол үргэлжлэх юм бэ.Ийм байхад яаж ажилтай орлоготой чинээлэг давхарга бүрдэх юм бэ.Яаж улс орон хөгжих юмбэ.Яаж ажилгүйдэл арилж ядуурлаас гарах юм бэ.Боломж олгоё бизнес эрхлээд өөрийн амьдралаа аваад яв гэж болдоггүй юм уу Тэгэхгүй бол цүнх барьж албан тушаалд очихоос өөр аргагүй болгож бна залуучуудыг...эцэст нь дахиад хэлье.Зээлийн хүүгээ буулгаач.Арга зам нь том хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн хүүг буулгаач тэгж байж зээлийн хүү буурна.Зоригтой байгаач Засгаа...Шударга ёсны сэлмээ гаргаачээ.Ингэж зохицуулахгүй бол банкныханд нийгмийн хариуцлага гэж үгүй бололтой.
Bat:
Huleej bn
2020-03-16
Irgen:
Dorvitoi arga hemjee avahgui bol niit biznes erhlegch chid mash hetsuu bn aa
2020-03-16