Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 121.2 тэрбум төгрөгөөр буурчээ
2020-03-13

 

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны 2 дугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн мэдээллийг өнөөдөр /2020.03.13/ олон нийтэд хүргэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 0.2 хувиар өслөө


Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 (60.3%) мянга нь ажилгүй хүн, 58.0 (33.3%) мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 (6.4%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан. 


Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 709 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 2 дугаар сард нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 248 иргэн ажилд зуучлагдан орсон байна.


Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679 (13.2%) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 65 (8.4%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.0 (21.6%) мянган хүнээр тус тус буурчээ. 


Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 2 дугаар сарын эцэст 35.6 мянга, үүнээс 20.6 (57.9%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 15.0 (42.1%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.


Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (14.1%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 31 (0.2%) хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 (52.5%) мянга нь эмэгтэйчүүд байна.


Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 337 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 165 (49.0%) нь эмэгтэйчүүд байна.


Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сард 4.5 мянган хүн шинээр бүртгүүлсний 58.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.


2020 оны 2 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна. 
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.5 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Төв, Завхан, Дундговь, Улаанбаатар хот, Дорноговь, Ховд, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 0.1-7.7 пунктээр илүү байна.

 

Дундаж цалин 905.0 мянган төгрөг байна


Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 42.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 679.8 мянган ажиллагчид хамрагдсан байна. 


Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141  (0.3%)-ээр тус тус өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.


Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 103.7 (15.3%) мянга нь боловсролын салбарын, 83.6 (12.3%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 77.0 (11.3%) мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 70.3 (10.3%) мянга боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 45.3 (6.7%) мянга нь барилгын салбарын, 43.7 (6.4%) мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 40.2 (5.9%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 40.2 (5.9%) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын, 28.3 (4.2%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын, 24.3 (3.6%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын, 18.1 хувь нь бусад салбарын ажиллагчид байна. 


Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905.0 мянган төгрөг байна.


Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.  


Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 740.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 974.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.7 сая төгрөг байна.

 

Мөнгө, зээл, үнэт цаас


Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 2 дугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 729.2 (4.0%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 108.6 (0.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 


Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 (50.7%) их наяд төгрөг нь иргэдийн, 8.6 (49.3%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.  


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 2 дугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болж,  өмнөх сараас 841.8 (5.5%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 7.4 (0.1%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр буурсан байна.


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 2 дугаар сарын эцэст 1030.3 тэрбум төгрөг болж,  өмнөх сараас 106.1 (11.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 103.5 (11.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.  


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 2 дугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 6.5 (0.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 2.4 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна.


Арилжааны банкууд болон МИК-ээс олгосон иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 1 дүгээр сарын эцэст 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.0 (0.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 312.4 (2.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 


Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 38.1 хувийг ипотекийн зээл, 25.5 хувийг цалингийн зээл, 13.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.8 хувийг хэрэглээний зээл, 6.2 хувийг тэтгэврийн зээл, 5.6 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 76.4 хувийг арилжааны банкуудаас олгосон зээл байна.


Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээл 2020 оны 1 дүгээр сарын эцэст 9.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 16.7 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 295.3 (3.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Иргэдэд олгосон зээлийн 93.8 хувийг хугацаандаа байгаа зээл, 2.5 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 0.8 хувийг хэвийн бус зээл, 0.8 хувийг эргэлзээтэй зээл, 2.1 хувийг муу зээл тус тус эзэлж байна. Иргэдэд олгосон хугацаандаа байгаа зээл 8.7 тэрбум төгрөгийн 11.1 хувь нь 1 жилийн, 59.4 хувь нь 1-5 жилийн, 29.5 хувь нь 5, түүнээс дээш жилийн хугацаатай байна.


Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 2020 оны 1 дүгээр сарын эцэст 4.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 57.8 (1.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 590.9 (17.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.


Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 725.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарын мөн үеэс 121.2 (14.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 39.9 (5.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн эргэн төлөлтийн 2.8 хувийг (20.1 тэрбум төгрөг) ипотекийн зээл, 22.9 хувийг (166.0 тэрбум төгрөг) жижиг, дунд үйлдвэрийн зээл, 26.3 хувийг (190.5 тэрбум төгрөг) хэрэглээний зээл, 17.9 хувийг (129.9 тэрбум төгрөг) цалингийн зээл, 1.0 хувийг (7.4 тэрбум төгрөг) тэтгэврийн зээл, 29.1 хувийг (211.1 тэрбум төгрөг) бусад зээл тус тус эзэлж байна.


Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл, 32.2 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ,  27.9 хувь нь бусад, 14.8 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 11.5 хувь нь барилга, 9.4 хувь нь үйлчилгээ, 4.2 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх  байна.

 

Улсын нийт гадаад өр 30.7 тэрбум ам.доллар байна


Улсын нийт гадаад өр 2019 онд 30.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.0 (6.8%)  тэрбум доллараар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар, бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар, Төв банкных 2.0 тэрбум ам.доллар байна.


Улсын нийт гадаад өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 90.3 (4.0%) сая ам.доллар, Төвбанкных 45.5 (2.2%) сая ам.доллараар буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 (12.0%) тэрбум ам.доллар, Засгийн газрынх 517.5 (7.2%) сая ам.доллар, бусад салбарынх 475.5 (5.9%) сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ.  


Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 33.7 хувь,  бусад салбарынх 27.8 хувь, Засгийн газрынх 25.1 хувь, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 7.0 хувь, Төв банкных 6.5 хувийг эзэлж байна.


Засгийн газрын нийт өр 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 (6.9%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. 


Засгийн газрын нийт өр өсөхөд Засгийн газрын дотоод өр 165.1 (10.6%) тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 54.4 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч Засгийн газрын гадаад өр 1.6 (8.4%) их наяд төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 189.7 (23.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Засгийн газрын нийт өрийн 20.4 их наяд төгрөг буюу 85.5 хувь нь гадаад өр, 1.4 их наяд төгрөг буюу 5.9 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.5 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 1.0 их наяд төгрөг буюу 4.2 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.


Засгийн газрын нийт өрөөс 2019 онд үндсэн төлбөрт 603.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 894.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт 2019 онд өмнөх оноос 2.1 (77.8%) их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 151.3 (14.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.

 

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 120.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа


Улсын нэгдсэн төсөв Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд   төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 1.4 их наяд төгрөг болжээ. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.5 хувийг эзэлж байна.  


Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.


Харин улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020  оны 2 дугаар сард 697.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92.6(11.7%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 848.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.9(42.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.


Улсын нэгдсэн төсвийн орлогын 85.7 хувийг татварын орлого, 7.8 хувийг татварын бус орлого, 6.2 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлж байна.

 

Төлбөрийн тэнцэл 90.7 сая америк долларын алдагдалтай гарлаа


Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 90.1 сая америк доллар, зарлага 201.5 сая америк доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 15.6 сая америк доллароор өсөж, зарлага 37.3 сая америк доллароор буурчээ. Үйлчилгээний худалдааны тэнцэл 2020 оны 1 дүгээр сард 111.4 сая америк долларын алдагдалтай гарчээ.


Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2020 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 272.6 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 159.6 сая америк доллароор өсжээ.


Урсгал данс 277.3 сая америк долларын алдагдалтай гарахад хоёрдогч орлого 15.8 сая  америк долларын ашигтай гарсан хэдий ч үйлчилгээний худалдааны тэнцэл 111.4 сая америк доллар, анхдагч орлогын данс 94.7 сая америк долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.


Хөрөнгийн данс 2020 оны 1 дүгээр сард 4.6 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 3.3 (41.6%) сая америк доллароор буурсан байна. 


Харин санхүүгийн дансны тэнцэл 113.1 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 160.6 (58.7%) сая америк доллароор буурчээ. 


Төлбөрийн тэнцэл 2019 оны 1 дүгээр сард 128.6 сая америк долларын ашигтай гарсан бол 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 219.3 сая америк доллароор буурч, 90.7 сая америк долларын алдагдалтай байна.

 

Экспорт өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурлаа


Монгол Улс 2020 оны эхний 2 сард нийт 114 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 770.7 сая америк доллар, импорт 750.0 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 (21.3%) сая америк доллар, үүнээс экспорт 322.9(29.5%) сая америк доллароор, импорт 87.5 (10.4%) сая америк доллароор тус тус буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 2 сард 256.1 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 235.4 сая америк доллароор буурч, 20.7 сая америк долларын ашигтай байна.


Манай 2 хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 849.7 сая ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.9 хувийг эзэлж байна. 
БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 84.7 хувийг бүрдүүлж байгаа юм. 
БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 33.4 хувийг чулуун нүүрс, 33.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи Улсад экспортолсон барааны 84.3 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 88.9 хувийг жоншны экспорт, Сингапур Улсад экспортолсон барааны 56.0 хувийг чулуун нүүрс, эзэлж байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 322.9 сая америк доллароор буурахад алтны экспорт 115.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 90.0 сая америк доллар, нүүрсний экспорт 104.8 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.


Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны эхний 2 сард, ОХУ 37.6, БНХАУ 26.3, Япон Улс 7.5, ХБНГУ 4.2, АНУ 3.7 хувийг тус тус эзэлж, нийт импортын 79.4 хувийг бүрдүүлж байна.


ОХУ-аас импортоор оруулсан барааны 58.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 68.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.4 хувийг цахилгаан эрчим хүч, 4.5 хувийг ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.


Импорт өмнөх оны мөн үеэс 87.5 сая америк доллароор буурахад суудлын автомашины импорт 27.5 сая америк доллар, ачааны автомашины импорт 9.7 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.


Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу,металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.9 хувийг эзэлж байгаа бол импортын 72.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Shuud.mn
Сонин хачин