Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Хүчит шонхор" захын махны нөөц хангалттай худалдаа хэвийн явагдаж байна
2020-03-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Манай улсад короновирусын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор зарим газар, худалдаачид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн хүнлэг бус үйлдлүүд гаргаж байгаа талаар иргэд, хэрэглэгчдээс ШӨХТГ-ын 1800-1284 утсанд мэдээлэл ирүүлжээ. 


Үүнтэй холбоотойгоор яаралтай ажлын хэсэг гарч ажилласан бол өнөөдөр ШӨХТГ-ын дарга, улсын байцаагчдын хамт “Хүчит шонхор” худалдааны төв дээр очиж нөхцөл байдалтай танилцсан байна. 


Нөхцөл байдлыг дүгнэхэд:


“Хүчит шонхор” худалдааны төвд хөдөө, орон нутгаас махны нөөц хангалттай ирсэн, үнэ 500-1500 төгрөгөөр буурсан, худалдаа, арилжаа хэвийн үргэлжиж байлаа. Зарим орон нутгаас ирж мах худалдаалж буй иргэдтэй уулзахад “Хонины мах 6500, ямааны мах 5500 төгрөгөөр борлуулж байна. Өглөө ирээд 10-иад л мах зарлаа. Борлуулалт муу байна” гэж хэлж байв.


Засгийн газраас хүнсний хомсдол үүсгэхгүй, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах үүднээс  шаардлагатай зохицуулалтуудыг хийж, тодорхой арга хэмжээнүүд хийгдэж байна.


Нөөцийн махууд 279 цэгээр худалдаалагдаж, бөөний захуудад мах хангалттай хэмжээнд борлуулагдаж байна. 


“Хүчит шонхор” худалдааны төв түрээслэгчиддээ тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлсэн байна. 

 

Иймд иргэд, хэрэглэгчид Та бүхнийг бодит бус мэдээлэл, цуу ярианд итгэн зохиомол эрэлт бий болгохгүй байхыг уриалмаар байна. Иргэдийн дунд худал мэдээлэл тарааж буй хүмүүсийг Цагдаагийн газраас шалган зохих арга хэмжээнүүдийг авч байна. 


ШӨХТГ-аас “Хүчит шонхор” худалдааны төвийн холбогдох албаны хүмүүст иргэд, хэрэглэгчдийг хохироохгүй байхад анхаарч, хяналт тавьж ажиллах шаардлагыг тавив.


Мөн цаашид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэг ч төгрөгөөр нэмэхгүйгээр иргэд, хэрэглэгчдэд үйлчлэхийг үйлдвэрлэл эрхлэгчид, худалдагчид, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин