Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирлээ. Улсын онцгой комисс 14.00 цагт дахин хуралдсан бөгөөд хуралдааны талаар мэдээлэл хийв.
Шатахууны нөөцийн асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Дэлхийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 1-2 хоногт уналтын байдал ажиглагдаж байна. Тухайлбал Азийн хөрөнгийн захууд өчигдөр өглөөний 06.00 цагаас эхлээд хасах 6 хувийн уналт руу орсон. Манай Улсын хувьд шатахууны үнэ, хангамжийн асуудал хэвийн, импортоор орж ирж байгаа шатахуун, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт хангамжийн асуудал хэвийн явагдаж байгаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зохиомол худалдан авалтад турхирч буй хүмүүс байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой" гэлээ.
Г.Сүрэн