Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Д.Загджав Шивээхүрэн боомтод ажиллаж байна
2020-03-09

УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж байна.

 

Нүүрсний тээвэр хийхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд аймаг, орон нутгийн удирдлага холбогдох байгууллагын төлөөлөл танилцууллаа. Мөн Шивээ хүрэн боомтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ.

 


Өмнөгөвь аймгийн Шивээ хүрэн боомтоор өдөрт хорио цээрийн дэглэмийг үед 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн байгаа талаар Шивээ хүрэн боомтын захиргааны дарга, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч Б. Мөнхбат ярив.


Ариутгалын түр төхөөрөмжийг шинээр хийж хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр шийдвэрлэв. Энэ байгууламжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд 1машинд 10 литр ус зарцуулах өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комист үүрэг болгов.


Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх юм байна. Энд зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй 4 компани гаргахаар шийдвэрлэв. Дэд сайд Д.Загджав онцгой нөхцөлд хамтран ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд болон компанийн удирдлагуудад талархал илэрхийлэв.

Эх сурвалж: УУХҮЯ

Shuud.mn
Сонин хачин