Бөмбөгтэй хоккейн 40 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр явагдаж, Монголын шигшээ баг Украины багт 1:3-аар хожигдов.
Монголын шигшээ багийн нэг гоолыг багийн ахлагч, ОУХМ Г.Тамир 78 дахь минутад оруулсан байна. Ингэснээр хүрэл медалийн төлөө Словакийн багтай тоглохоор болж байна. Монголын баг хэсгийн шатанд Словактай учраа таарч, 4:0-ээр хожсон билээ. Хүрэл медалийн төлөө тоглолт өнөөдөр (гуравдугаар сарын 6) 12:00 цагаас Эрхүү хотын “Труд” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
М.Бүүвэй
Уншиж байна |