Өнөөдөр АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр хэрэгжих, “БЭСТ” хэмээх уг хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлжээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилготой энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөтэй байхад чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа, коронавирусийн халдварын сорилттой тулгарч буй өнөө үед 15 сая ам.доллар буюу 41.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаад эрхэм Элчин сайд М.С.Клечески, Элчин сайдын яам болон Олон Улсын Хөгжлийн Агенлагийн хамт олонд талархал илэрхийлье" гэжээ.
Н.Нягт
Уншиж байна |