Бөмбөгтэй хоккейчид ялсаар
2020-03-05

ОХУ-ын Эрхүү хотод болж буй бэндигийн ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтод Монголын шигшээ баг Чехийн багийг 2:1-ээр хожлоо.

 

Ингэснээр хагас шигшээ тоглолтонд шалгарч, Украины багтай финалд үлдэх эрхийн төлөө өрсөлдөх болоод байна. Украины багтай өнөөдөр 14:30 цагаас Эрхүү хотын “Труд” цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм. Монголын шигшээ багийн тухайд тэмцээний В хэсэгт Япон, Латви, Словак, Сомалийн багуудыг хожиж хэсгээ тэргүүлсэн билээ. Ийнхүү дараалсан тавдахь ялалтаа байгууллаа. Хэсгийн тоглолтонд Сомалиг 10:0, Словакийг 4:0, Японы багийг 2:1-ийн харьцаатай, хасагдах шатанд Чехийг 2:1 харьцаатай тус тус хожоод байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Усан нүдэт:
Ахиад хоёр ялж чадвал В ангилалаасаа гарч дээд зэрэглэлрүү орох эрхтэй болно, дараа жил анх удаагаа дэлхийн шилдэг багуудтай тоглох завшаан тохиож магадгүй
2020-03-05