МҮСБХ, Тайвань улсын Чүн Чоүгийн шинжлэх ухаан технологийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу сагсан бөмбөгийн тэтгэлэг авч явсан Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Э.Саруул-Эрдэнэ нар сургуулийнхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд маш амжилттай тоглож байгаа.
Тус сургуулийн баг нь манай залуусыг сургуульдаа орсны дараахан Тайванийн оюутны лигийн нэгдүгээр дивизионд дэвшсэн бөгөөд лигийнхээ FINALFOUR-д шалгарахын төлөө Юишоү их сургуулийн багтай тогложээ. Дашрамд дурдахад: өмнөх тоглолтонд Д.Баясгалан 34 оноо авч багаа тэргүүлсэн. Мөн Э.Саруул-Эрдэнэ, Э.Сугар-Очир нар Баясгалангийн хамтаар гараанд гарч байгаа. Оюутны лигийн бүх тоглолтыг “Foxsports Taipei” онлайнаар шууд дамжуулдаг юм байна.
М.Бүүвэй
Уншиж байна |