Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй ГАДААД ГУЙВУУЛГА хийдэг боллоо
2020-02-21

 

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Төрийн банкны “Төлөөлөгчийн газар” нь БНСУ-д Күүкмин банк, КЕБ Хана банкуудтай хамтран үйл ажиллагаа явуулдаг.

 

Төрийн банкны Солонгос дахь төлөөлөгчийн газраас БНСУ-ын Күүкмин банканд хүсэлт тавьснаар Монгол улс руу илгээж буй 5,000 вонын шимтгэлтэй "ONE ASIA"  гадаад гуйвуулгын үйлчилгээний шимтгэлийг 5 дахин хямдруулж 2020 оны 4 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд 1,000 вон болголоо.

 

Өмнө тус үйлчилгээг авч байсан харилцагчдын хувьд Коокмин банкны интернет банк болон АТМ сувгийн ашиглан шилжүүлэг хийх боломжтой бол шинээр бүртгүүлэх харилцагчид Төрийн банкны Солонгос дахь төлөөлөгчийн газар нэг удаа очиж, дансаа холбуулах шаардлагатай.

 

Коокмин банкны интернет банкаар гуйвуулга хийх хэмжээ нь нэг удаад 100-3,000 ам.доллар хүртэл дүнтэй байх бөгөөд нэг өдөрт 5,000 ам.доллар, нэг жилд 50,000 ам.долларын хязгаартай. Kookmin банкны интернет банк аппликейшн ашиглан БНСУ дотроо гуйвуулга хийхэд Монгол хэлний сонголттой боловч гадаад гуйвуулга хийхдээ хэлний сонголтоо Солонгос хэлээр тохируулан хийнэ.

 

Коокмин банкны АТМ-ээр гуйвуулга хийх хэмжээ нь нэг удаад 100-3,000 ам.доллар, нэг өдөрт 5,000 ам.доллар, нэг жилд 50,000 ам.долларын хязгаартай. АТМ Монгол хэлний сонголттой тул ашиглахад илүү хялбар, ханш нь гүйлгээ хийгдэх өдрийн Kookmin банкны ханшаар шилжинэ.

 

Төрийн банкны Солонгос улс дахь үйлчилгээний мэдээллийг www.statebank.mn/w/mn/m672 линкээс авна уу.

 

Холбоо барих: Төрийн банкны ажилтны утас: 010-5628-7028

Shuud.mn
Сонин хачин