Covid-19 вируст халдварын улмаас хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах эрхээсээ Казахстан улс татгалзжээ. Тус оронд хүрэлцэн ирэх тамирчдын болон өөрийн тамирчдын аюулгүй байдлын улмаас ийм шийдвэр гаргасан байна.
Азийн хүндийг өргөлтийн холбоо энэхүү асуудлыг тэр дор нь хэлэлцэн шийдвэрлэж, Азийн АШТ-ийг зохион байгуулах орноор Узбекистан улсыг сонголоо. “Токио-2020” олимпийн эрх олгох Азийн АШТ дөрөвдүгээр сарын 16-25-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод явагдах юм.
Ц.Ганбат
Уншиж байна |