Хойд Колорадогийн бөхийн клубт Монголын залуу дасгалжуулагч Л.Төртогтох ажиллахаар болсон тухай тус клуб албан ёсоор мэдээлжээ. Тэрбээр 2006 онд анх АНУ-д хөл тавьж, Нью-Жерсигийн Сент-Бенедиктиний ахлах сургуульд суралцангаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж байв. Эхний жилдээ Бүх Америкийн ахлах сургуулиудын тэмцээнд дэд аваргаар тодорсон ажээ.
Коллежийн оюутан болж дэвшин суралцахдаа ч Ситадел академийн түүхэнд хамгийн (134) ялалт байгуулсан бөхөөр тодорч, олон шагнал хүртэж байлаа. 2015 оноос Л.Төртогтох Монголдоо буцан ирж, удалгүй Үндэсний шигшээ багийн гишүүн болсон билээ. 84 кг, 92 кг-д хүч үзсэн түүний амжилтын оргил нь 2018 онд тохиож, Унгарын Будапештэд болсон ДАШТ-д хүрэл медалийн төлөө хүч үзэж, Иван Ярыгиний гранпри тэмцээнээс хүрэл медаль зүүсэн юм.
М.Бүүвэй
Уншиж байна |