Олимпийн нээлт тун өвөрмөц болно
2020-02-13

“Токио-2020” олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын бэлтгэл ажил “бараг 80 хувьтай” гэж уран бүтээл хариуцсан захирал Мансай Номүра хэлж байна. Үндэсний комеди урлагийн од тэрбээр 2018 оноос уг албыг хашиж яваа нэгэн.

 

“Ерөнхий хөтөлбөр бэлэн болсон, бага зэрэг өөрчлөлт орж болзошгүй. Бүхэлд нь аваад үзэхэд 70-80 хувь нь бэлэн болсон” гэжээ. Тэрбээр долдугаар сарын 24-нд болох “Токио-2020” олимпийн нээлт тун өвөрмөц байхыг урьдчилан амлаж байна. Учир нь үүнд олон хүний оюун бодол, хүчин оролцоотойгоор бүтэх гэнэ.

 

Олимпийн нээлтийн ёслолд 1000 орчим туслах дүрийн жүжигчид оролцох бол паралимпийн наадмын нээлтээр 1200 жүжигчин байх юм. Тэдгээрт оролцох жүжигчдийн шалгаруулалтыг хоёрдугаар сарын 28-ныг хүртэл явуулах аж.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин