Польшийн Торун хотноо болсон тэмцээний үеэр хөнгөн атлетикийн түүхэнд дуурсах нэгэн амжилтыг тогтоолоо. Шведийн 20 настай тулгууртай харайгч Арманд Дуплантис дэлхийн дээд амжилтыг 1 см-ээр ахиулан 6 метр 17 см болгосон нь энэ.
Тэрбээр “Энэ бол миний гурван настайгаасаа мөрөөдсөн амжилт. Чухал оныг шилдэг амжилттайгаар угтсандаа баяртай байна” хэмээн өгүүлэв. Дэлхийн дээд амжилтыг Арманд хоёрдахь ородлогоороо амжилттай давжээ. Өмнөх рекордыг Францын харайгч Рено Лавилени 2014 онд 6 метр 16 см-ээр тогтоож байсан юм.
Ц.Ганбат
Уншиж байна |