Францын Парис хотноо болсон “Их дуулга” тэмцээнээс Монголын жүдочид таван медаль хүртэж, 2020 оны мөрөө сайнаар гаргалаа. Чансаа, хүрээгээрээ дээгүүр тооцогддог тус тэмцээнд 115 орны 680 жүдоч хүч чадал, ур мэхээ сорин өрсөлдсөн байна.
Хэсэг хугацаанд уралдаан тэмцээнд оролцоогүй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, 2017 оны дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа Парист зургаан удаа барилдан тавд нь ялснаар “Их дуулга”-ын мөнгөн медалиар энгэрээ мялаав. Тэрбээр шувтаргын барилдаанд 2019 оны дэлхийн аварга Канадын К.Дэгүчид ялагджээ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн эзэн болов.
М.Бүүвэй
Уншиж байна |