Унгарын шорт-трекийн шигшээ багийн тамирчин, “Пёнчан-2018” олимпод 5000 метрийн багийн уралдаанаар аварга болсон Саба Буржан дуулиан дэгдээгээд байна. 25 настай тэрээр инстаграмд Хятад орны талаар болчимгүй коммент бичсэнийхээ төлөө нэг жилийн хугацаанд “зодог тайлах” болжээ.
Саба арванхоёрдугаар сарын 3-нд Дэлхийд цомд уралдахаар Шанхайд газардаад байхдаа хил дээр маш урт дараалал байсныг хараад “F*ckin China” хэмээн бичиж зургийн хамт оруулжээ. Түүний үйлдлийг Унгарын тэшүүрийн холбооноос нягтлан шалгаад зохих шийтгэлийг оноох болоод байна. Хэдийгээр Саба Буржан уг постоо устгаж, уучлалт хүссэн боловч Хятадын талаас эсэргүүцэл илэрхийлсээр байна. Унгарын шигшээг удирдаж байсан хятад дасгалжуулагч Жан Жин шавийнхаа постыг хараад шууд ажлаа өгсөн ажээ.
Ц.Ганбат
Уншиж байна |