Олимпийг цуцална гэх цуурхлыг няцаажээ
2020-02-07

“Токио-2020” олимпийн наадмын бэлтгэл ажил үргэлжилж байгаа энэ үед корона вирусын асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна гэж Олон улсын олимпийн хороо (ОУОХ) мэдэгдэв.

 

“Токио-2020” олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулахад халдварт өвчний эсрэг зохих арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Зуны олимпийн наадам эхлэхэд хагас жил хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед уг вирус дэгдсэн нь Япон улсын хувьд томоохон асуудал болж, тус улсад уг вирусээр халдварласан хүний тоо 14 хүрээд байна. Шинэ төрлийн вирусний улмаас 2020 оны олимп болон паралимпийн наадмыг цуцалж магадгүй гэсэн цуурхал цахим орчинд тархсан боловч Японы олимпийн хороо үүнийг няцаажээ. Хятадын Ухань хотод дэгдсэн вирусний улмаас олон улсын спортын хэд хэдэн арга хэмжээ хойшилсон байна. Үүнд Хятадад зохион байгуулахаар төлөвлөж байсан олимпийн эрхийн төлөө эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, боксын тэмцээнүүдийг өөр улсад зохион байгуулахаар болсон билээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин