Сагсан бөмбөгчид Европт
2020-02-06

 

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг Европ болоод дэлхийн сагсан бөмбөгийн өнгийг тодорхойлогч Серби, Словен улсын урилгаар хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцож байна.

 

“Токио-2020” олимпийн наадмын эрх олгох тэмцээн ирэх гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэгийн Бангалор хотод болох бөгөөд олимпийн эрх олгох энэхүү тэмцээний гол бэлтгэлээ Европт хангаж байгаа юм. Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч С.Тулга, тамирчдаар ОУХМ Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, А.Ананд нар явж байна. Олимпийн бэлтгэлийн тэмцээнийг хоёрдугаар сарын 1-нд Сербийн Суботица хотод хийсэн бол хоёрдахь тэмцээн Словенийн Любляна хотод ирэх амралтын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 8,9-нд явагдана. Манай сагсан бөмбөгчид тус тэмцээнд талбайн эзэн Словен болон Канад улсын багуудтай нэг хэсэгт оржээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин