Орон сууц худалдан авах нь бидний амьдралдаа гаргадаг цөөн чухал шийдвэрүүдийн нэг. Хайртай дотны хүмүүстэйгээ тав тухтай амьдрах, аюулгүй, хэрэгцээ шаардлагыг хангасан, таны сэтгэлд бүрэн нийцсэн сууц худалдан авахын тулд хэд хэдэн зүйлийг нягтлах хэрэгтэйг Homeland орон сууцны төвөөс зөвлөж байна.
Үл хөдлөх хөрөнгө, орон сууц сонгоход хамгийн эхэнд авч үзэх ёстой зүйл бол яах аргагүй байршил. Байршил чухал гэдгийг мэддэг ч ихэнх хүн борлуулагчийн танилцуулганд автан тухайн үеийн сэтгэл хөдлөл, төрсөн сэтгэгдлээрээ байршлын ач холбогдлыг орхигдуулах тал бий. Хэрэв та үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөн судалж байгаа бол тухайн барилга нь худалдааны үйлчилгээ, цэцэрлэг, сургуультай ойрхон эсэх, гадна тохижуулалт буюу ногоон байгууламжтай эсэх, ирээдүйн хөгжлийн төлөв, хотын аль зэрэглэлд багтаж байгаа зэрэг олон хүчин зүйлийг судлахаа бүү хойш тавиарай. Сайн байршилтай үл хөдлөх хөрөнгийн үнэ ирээдүйд өсч, үнэ цэн нь улам нэмэгддэг дүрэмтэй.
Барилга барина гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш. Тухайн үл хөдлөх хөрөнгийн төслийг хэрэгжүүлэгч ямар компани байх нь таны худалдан авахаар сонирхож буй барилгын чанартай шууд уялддаг. Тухайлбал, төслийн гүйцэтгэгч нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн боловсон хүчин, техник технологитой, өмнө нь цөөнгүй барилгын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай, үүгээрээ олон нийтэд танигдсан, төслүүд нь амжилттай хэрэгжсэн, үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн эсэх зэргийг судалж үзэх хэрэгтэй.
Барилгын чанар материалаас гэдэг маргаангүй үнэн. Таны худалдаж авсан барилга ирээдүйд үнэ нь өсөх үнэ цэнтэй байхаас эхлээд эрүүл мэнд, цаашлаад аюулгүй байдлын талаар яригдаж болох чухал зүйл учраас таны сонирхож буй үл хөдлөх хөрөнгө чанартай барилгын материалаар хийгдэж буй, хийгдсэн эсэхийг нягтлах шаардлагатай юм.
Та ямар орчин бүрдүүлсэн орон сууцанд амьдарч байгаагаар төсөөлдөг вэ? Сонирхож буй төсөл чинь санал болгож буй орон сууц амьдралын хэмнэл, гэр бүлд тохирсон хэв маягийг бүрдүүлсэн байж чадаж байна уу? Жишээ нь та эрүүл мэнддээ анхаарч дасгал хийхээр төлөвлөж байгаа бол фитнес залтай эсэх, бага насны хүүхэдтэй бол хотхон дотор болон ойролцоо хүүхдийн цэцэрлэг байршдаг эсэх нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэх болно. Мөн дэлгүүр, эмийн сан, худалдааны төв, кофе шоп зэрэг хэрэгцээт үйлчилгээний газрууд ойр төвлөрсөн байх нь нэг дороос хэрэгцээт бүтээгдэхүүнээ аван, үйлчлүүлэх боломжийг олгодог учраас таны цаг хугацааг хэмнэж, илүү тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нэг хүчин зүйл болох болно. Эдгээр болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бусад бүхий л төрлийн зөвлөгөө, мэдээллийг Homeland орон сууцны төв танд шуурхай хүргэж, таны амьдралын хэв маяг, хүсэл сонирхолд нийцэх, танд болон таны гэр бүлд тохирох үл хөдлөх хөрөнгийг санал болгон ажиллаж байна.
Homeland Орон сууцны төв нь үл хөдлөх хөрөнгийн бүхий л чиглэлийн (орон сууц, амины орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний талбай) зээлийн бүтээгдэхүүнээр төвлөрөхөөс гадна зах зээлийн хамгийн хямд хүү, уян хатан нөхцөлийг үйлчлүүлэгчдэдээ хүргэн ажилладгаараа онцлогтой. Та үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг Homeland орон сууцны төвийн вэбсайт @www.luxlife.mn болон @“Homeland Орон сууцны нэгдсэн төв” фэйсбүүк хуудсаас авах боломжтой.
Уншиж байна |