Ц.Бямбажав “Токио-2020” олимпод уралдах болзлоо биелүүлэв
2020-02-03

Хоёрдугаар сарын 2-ны ням гаригт Япон улсад зохиогдсон 69 дэх удаагийн “Бэппү-Оита марафон”-д Үндэсний шигшээ баг, Зэвсэгт Хүчний 337-р анги, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав 2 цаг 9 минут 3 секундийн амжилтаар шагналт 5-р байрт орлоо.

 

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Рио-2016” олимпод хурд сорьж явсан тэрбээр “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлоо хангасан төдийгүй хувийн амжилтаа (2:12:56) шинэчлэн тогтоожээ. Манай өөр нэг тамирчин Н.Мөнхбаяр 2 цаг 16 минут 18 секундээр 25 дугаар байрт шалгарав. Японы Кюүшюү аралд Бэппү, Оита хотуудын хооронд жил тутам болдог тус марафонд энэ жил нийтдээ 3141 тамирчин оролцсон байна.

 

Манай Ц.Бямбажавын хувьд гараанаас эхлэн толгойн хэсэгт уралдсаар ийнхүү өндөр амжилтад хүрчээ. 40 дэх км-ээс Мароккийн Х.Сахли, Этиофийн А.Годана, Японы Ю.Ёшида нар тасарч, 2:08:01, 2:08:06, 2:08:30 амжилтаар эхний байруудыг эзлэв. Харин дөрөвдүгээр байрын төлөө өрсөлдөөнд Японы Ц.Кояама 2:08:53 амжилтаар Бямбажавыг ялсан байна. Энэ ялдамд сонирхуулахад, эрэгтэй марафончид 2 цаг 9 минут 30 секундээс дотогш гүйж байж “Токио-2020” олимпийн эрхээ биелүүлэх юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
олимпийн эрхийг алтан тэмдэгтэй зам дээр эхний 5 д орсон цагийн болзолоо биелүүлсэн тохиолдолд олгогдоно биппу марафон нь мөнгөн тэмдэгтэй учраас эрх олгохгүй
2020-02-03