Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Нийслэл 13,886,7 тонн махны нөөцтэй байна
2020-01-31

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд үргэлжлүүлэн нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

 

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг гурав удаа хуралдаж, нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

 

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2020 оны хаврын махны хангамж үнийг тогтвортой хадгалах ажлыг арилцааны банкны эх үүсвэрээр, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, бодлогын гэрээгээр болон хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн чиглэлээр хийж байна. Арилжааны банкны эх үүсвэрээр долоон аж ахуйн нэгж энэ сарын 22-ны өдрийн байдлаар 10805,5 тонн мах бэлтгэсэн байна. Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр таван аж ахуйн нэгж 1300 тонн мах бэлтгэсэн.

 

Хөдөө аж ахуйн биржийн шугамаар  энэ сарын 17-ны байдлаар хоёр аж ахуйн нэгж 545 тонн мах бэлтгээд байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцтай танилцахад өнөөдрийн байдлаар нийт 14 аж ахуйн нэгж байгууллага 13,886,7 тонн махыг 52,3 тэрбум төгрөгөөр бэлтгэн нөөцлөөд байна” гэв.

 

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч С.Амарсайхан нөөцийн махны бэлтгэл ажилтай холбогдуулан таван чиглэлээр  зөвлөлийн хуралдаанд тэмдэглэлээр үүрэг өглөө.

 

Тэрбээр “Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэн нөөцөлсөн аж ахуйн нэгжээс жижиглэнгээр худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, нэмэгдсэн өртгийн албан татвар, нэгдсэн Бар код-той болгох асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал нарт үүрэг болголоо. Махны нөөцлөлт хадгалалтын ажлын үеэр шинэ коронавирус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ХАА яаманд хүнсний газрын дарга гээд Занданшатарын туслах байсан Гантогтох гээд ажлаа огт мэдэхгүй дурак нэг байна аа. Цүнх барьж бөгс долоосоор ямар ч чадваргүй нөхдүүд төрд хувалз шиг шигддэг том жишээ. Даргынхаа үгээр квот хувиарлаад л суухаас өөр ажил хийдэггүй.
2020-02-01