Монголын биатлонч ДАШТ-д уралдах эрх авчээ
2020-01-31

 

Биатлоны ДАШТ-д Монголын тамирчин Э.Ариунтунгалаг оролцох болзлоо хангасан тухай Монголын биатлоны холбооноос мэдээлэв.

 

Энэ удаагийн ДАШТ нь хоёрдугаар сарын 13-23-нд Италийн Антхолц хотноо болно. Биатлоны ДАШТ-д зөвхөн болзол хангасан тамирчин оролцдог "хатуухан" спорт билээ. Түүнчлэн нэгдүгээр сарын 26-нд Швейцарийн Ленцерхайде хотноо эхэлсэн биатлоны өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын биатлончид оролцож байна. Залуучуудын ангилалд манай эрэгтэй биатлончид 3х7,5 км -ийн багийн буухиа уралдаанд оролцон, 25 орноос 21-д оржээ. Манай багийн бүрэлдэхүүнд Э.Энхсайхан, Б.Тайванбаатар, Б.Далхсүрэн нар уралдсан бөгөөд Хорват, Серб, Грек, Швейцарийн багийг ардаа хийжээ.� Өсвөр үе, залуучуудын ДАШТ ням гаригт өндөрлөх юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
sese:
сайн байна амжилт урагшаа бас бусад орны тамирчдаас сайн суралцаарай
2020-01-31
Монгол эр:
Дажгүй шүү. Улам хичээнэ шүү
2020-01-31
О.Батдаваа:
Amjilt hysieee. Ulam amjiltaa ahiulaarai. Mundag bnashyy.
2020-01-31
Irgen:
Aayaa tom amjilt bna shuu. Biatloni delhiin avargin temtseend oroh bolzol hangana gedeg. Amjilt husiye.
2020-01-31