Т.Тулга жиндээ зургадугаарт эрэмбэтэй
2020-01-30

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй чөлөөт бөхчүүдийн шинэчилсэн чансааг зарлажээ. Уг чансаанд эхний дөрвөн байрт бичигдсэн бөхчүүд “Токио-2020” олимпийн наадамд эрхээ авч оролцвол сугалаанд салж, өндөр чансаатнууд зөвхөн хагас шигшээ болон шигшээ барилдаанд хоорондоо тулах журамтай аж.

 

Түүнчлэн оны сүүлчээр жин бүрийн эхний гурван бөх мөнгөн шагнал хүртэх юм. Шинэчилсэн чансааг одоогоор “Нурсултан-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтнууд тэргүүлсэн хэвээрээ байна. Монголын бөхчүүдээс энэхүү чансаанд дараах гурван бөх багтжээ. Үүнд: 57 кг-Э.Бэхбаяр 18 оноогоор долдугаарт 65 кг-Т.Тулга 20 оноогоор зургадугаарт 79 кг-Д.Гомбодорж 14 оноогоор есдүгээрт. Ирэх сард болох тивүүдийн АШТ-ий дараагаар чансааг шинэчлэн зарлах юм байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Мандахнаран Тулгын олж ирсэн эрхээр олимпод оролцож, дахин дэвжээ тойрч зугтахаар хороо найруулаад эхэлсэн байгаа
2020-01-30