БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн халдварын хурдацтай тархалт монголчуудыг хүнсээ нөөцлөхөд хүргэв.
НЗДТГ-аас зах худалдааны төвүүдийг хаахгүй. Тиймээс зохиомол үнийн хөөргөдөл үүсгэж хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн. Мөн ХХААХҮЯ болон зарим гурилын үйлдвэрүүд энэ өвлөө, хавраа даах нөөц бий гэдгийг мэдэгдээд байна.
Ингээд ХХААХҮЯ-наас гаргасан Монгол Улсын хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тухай мэдээллийг хүргэе. Манай улс өнөөдрийн байдлаар 158 хоногийн гурилын нөөцтэй байна.
Гурилын үйлдвэрлэл:
Хүлээж авсан буудайн хэмжээ: 53.2 мян тн
Агуулахад байгаа гурилын үлдэгдэл: 18 мян тн /Томоохон 12 үйлдвэрийн мэдээ, 2020.01.28/
Монгол Улсын хүн амын жилийн хэрэгцээнд 227 мян.тн гурил буюу 302 мян тн улаанбуудай шаардлагатай байдаг аж. /1 кг улаанбуудай = 0.75 кг гурил
Гурилын үйлдвэрүүдийн хүлээж авсан улаанбуудай болон агуулахад байгаа гурилын хэмжээг жишсэн дундаж нэг хүнд тооцон үзэхэд хүн амын зохистой хэрэгцээг хангах 158 хоногийн гурилын нөөцтэй байна.
Гурилын үнэ:
Дотоодын зах зээлд 2020 оны 01-р сарын 22-ны өдрийн байдлаар дээд гурилын дундаж үнэ 1450 төг/кг, 1 дүгээр гурилын дундаж үнэ 1186 төг/кг байна.
Махны нөөц:
Харин өнөөдрийн байдлаар Монгол улс 15 000 тн махны нөөцтэй байна.
Уншиж байна |