Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Төрийн банк тэтгэврийн картын харилцагчиддаа УРАМШУУЛАЛТ АЯН зарлалаа
2020-01-28

 

Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан  2,9 сая харилцагчиддаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагч ахмад настнууддаа “Хотол төгс” хэмээх төмөр Хулгана жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аян зарлалаа.

 

Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян-2020” урамшуулалт аяны хүрээнд Төрийн банкны Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар нэгж бүрээс хамгийн өндөр настай нэг ахмадыг сонгон нийт 500 өндөр настанд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн Төрийн банкны тэтгэвэрийн картын харилцагчдаас 31 ахмадыг азтанаар тодруулан 500,000 төгрөгийн урамшуулал олгох юм.

 

Энэхүү аяны азтан болох шаардлага нь:

  • Төрийн банкны тэтгэвэрийн карттай харилцагч байх, тус картаараа нэгээс доошгүй удаа гүйлгээ хийсэн байх
  • Төрийн банканд шинээр тэтгэвэр авагч болж, тэтгэвэрийн карт захиалан тухайн картыг ашиглан нэгээс доошгүй удаа гүйлгээ хийсэн байх;

Тус аян 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэрийн карт ашиглан гүйлгээ хийсэн бүх харилцагчдад хамаарна. Харин азтануудаа 02 дугаар сарын 20-ны өдөр MN25 суваг телевизээр шууд тодруулах болно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас болон 1800-1881 дугаараас лавлана уу. 

Shuud.mn
Сонин хачин