Олимпийн эрхээ дахин биелүүлэв
2020-01-27

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны “Gold Label”-д багтдаг марафоны тэмцээн өчигдөр Японы Осакад боллоо. Нийт 400 гаруй марафонч бүсгүй хурд, шөрмөсөө сорьсны дунд Монголын шилдэг гүйгч Б.Мөнхзаяа зохион байгуулагчдын урилгаар оролцжээ.

 

39 дэх жилдээ явагдсан уг уралдаанд Японы гүйгч Мизүки Мацүда 2 цаг 21 минут 47 секундийн амжилтаар түрүүлж, Бахрейн, Этиоф, Кени, Австрали зэрэг орны тамирчид удаалсан байна. Монголын гүйгч Б.Мөнхзаяа түрүүлсэн тамирчнаас 6 минутаар хоцрон (2:28:03) 12 дугаарт бариалжээ. Тэрбээр ийнхүү “Токио-2020” олимпийн болзлоо дахин баталгаажуулж байгаа төдийгүй Монгол Улсын рекорд амжилтыг шинэчилсэн нь энэ. Эмэгтэй марафончдын хувьд 2 цаг 29 минут 30 секундээс дотогш гүйж байж Токиод уралдах эрхээ авах ёстой бөгөөд Мөнхзаяа 2019 оны долдугаар сард Австралийн Голд Коүст хотноо 2 цаг 29 минут 18 секунд гүйгээд байжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
АМЖИЛТ ХИЧЭЭГЭЭРЭИ
2020-01-28
jak:
mindag tamirchin busgui shuu 2020 tokiod amjilttai guigeerei amjilt husie duudee
2020-01-27
BAYR KHURGEI
2020-01-27