Ухаалаг утас байхад л мөнгө шилжүүлэх, байрны төлбөрөө төлөх, кино тасалбар авах зэрэг бүхий л үйлчилгээг хормын дотор хаанаас ч хурдан авдаг болж, бэлэн мөнгөний хэрэглээ улам бүр хумигдсаар байна. Гэвч дижитал хэрэглээ ийнхүү эрчимжих тусам хэрэглэгчид цахим орчны мэдлэгээ сайжруулж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлага ч дагаад өсөх болжээ. Банкуудын хувьд цахим халдлага илрүүлэх системийн тусламжтайгаар 24/7 байдлаар байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж, гадны халдагч этгээд банкны системд халдахаас хамгаалж, хариу үзүүлэх баг ажиллаж байдаг учраас банк руу халдах боломжгүй юм. Харин халдагч этгээдүүд нь таны хувийн мэдээллээ хамгаалах тал дээр хайхрамжгүй, болгоомжгүй байдлыг ашиглан цахим орон зай руу тань халдаж санхүүгийн хохирол учруулах тохиолдолд ихсэж байна.
Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:
Энгийн зүйл мэт боловч залилан үйлдэж буй гэмт этгээдүүд дээрх аргуудыг ашиглан нийгмийн сүлжээ, имэйл рүү тань хандсанаар нууц мэдээлэл хулгайлж байгаа олон тохиолдол гарч байна. Тиймээс Олон нийтийг санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилготойгоор Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо, Арилжааны банкуудын хамтран зохион байгуулж буй “Ятгах тусам нягтал” аяны хүрээнд Голомт банк харилцагч танд зориулан цахим залилангаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Харилцагчид та бүхнийг цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд цахим мэдээлэлд үндэслэн үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг нягталж, хувийн мэдээллээ хамгаалан Ятгах тусам нягтлахыг уриалж байна.
Уншиж байна |