Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг найм дахь жилдээ танилцууллаа
2020-01-22

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 8 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ өнөөдөр танилцууллаа.

 

 

Судалгааг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачлага хөтөлбөр болон Азийн сангийн зүгээс жил тутам дэмжин, хамтран ажилласаар иржээ.

 

Энэ хугацаанд,

  • Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байна.

 

  • Хамгийн тогтвортой байгаа бүлэг нь дэд бүтэц бөгөөд өсөх хандлагатай байна.

 

  • Харин эсрэгээрээ хамгийн тогтворгүй онооны хувьд өөрчлөлтүүд их байдаг бүлэг нь засаглалын үр ашиг бүлэг байна.

 

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.

 

 

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2019

 

Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Харин удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд оржээ. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Дэд бүтцээр Орхон аймгууд тус тус тэргүүлжээ.

 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад Дорноговь, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадварын оноогоо  10 болон 3 аар тус тус нэмэгдүүлжээ. Дархан-Уул аймаг өнгөрсөн жил 2-рт байсан бол өнөө жил 4-рт эрэмбэлэгдсэн. Үүнд, Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашгийн үзүүлэлтүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ.

 

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 2 оноогоор буурсан. Аймгуудын дундаж онооноос харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц бүлгийн оноо өссөн байна.

 

Энэ жилийн үр дүнг нэгтгэн харвал Монгол Улсын 21 аймгийн 8 аймаг нь өрсөлдөх чадвараа сайжруулсан. Үүнд, Дорноговь, Архангай, Дорнод, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Ховд, Завхан аймгууд багтаж байна. Үлдсэн 12 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурсан байна. Эдгээрт Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгууд оржээ.

 

2019 онд хамгийн их өөрчлөлт гаргасан аймгуудаас дурдвал:

 

Өрсөлдөх чадвар сайжирсан аймгууд:

 

 

Дорноговь аймаг бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүд сайжирсан. Худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан, тохижилтын ажлууд хийгдсэн, гэмт хэрэг буурсан, түгээлтийн сүлжээ сайжирсан байна.

 

Ховд аймгийн хувьд засаглалын үр ашиг  сайжирсан. Төсвийн тэнцэл, төсвийн удирдлага болон ил тод байдал сайжирсан нь нөлөөлжээ.

 

Дорнод аймагт дэд бүтэц сайжирсан. Үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтэц бүлгүүд сайжирсан байна. Үүнээс дурдвал, холбооны салбарын орлого нэмэгдсэн, компаниудын зохицох чадвар сайжирсан, бүтээн байгуулалт засвар үйлчилгээ нэмэгдсэн зэрэг байна.

 

Өрсөлдөх чадвар суларсан аймгууд:

 

 

Баян-Өлгий аймгийн хувьд дөрвөн бүлэг оноо буурсан. Аж үйлдвэрийн салбарын борлуулалт, шатахууны үнэ өссөн, төр хувийн хэвшлийн түншлэл муудсан, тендер, авлига хээл хахууль нэмэгдсэн. 

 

Төв аймгийн эдийн засаг, засаглал, дэд бүтэц илүүтэйгээр буурсан. Дулаан, халаалтын үнэ нэмэгдсэн, аж үйлдвэр барилгын салбарын хөгжил болон эдийн засгийн төрөлжилт муудсан.

 

Сэлэнгэ аймгийн хувьд эдийн засаг, засаглал, бизнесийн үр ашиг муудсан. Төсвийн тэнцэл, барилгын ажил буурсан, аж үйлдвэрийн салбарын борлуулалтын ДНБ-д эзлэх хувь буурсан, амьдралын чанар муудсан зэрэг нөлөөлжээ.

 

 

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг aimagindex.mn вэбсайтаас авна уу. Тайланг худалдан авахыг хүсвэл ЭЗБӨЧСТ-ийн оффис эсвэл номын дэлгүүрүүдээс хэвлэмэл байдлаар авч болно. Мөн та www.ecrc.mn сайтаас тайланг татан авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин