Залуу биатлончид ДАШТ-д оролцоно
2020-01-22

 

 

Манай хоёр биатлонч “Лозанн-2020” өсвөр үеийнхний өвлийн III олимпод амжилттай оролцож, өвлийн спортын хамгийн үзүүштэй, сонирхолтой спортын нэг болох биатлон сонирхогчдоо баярлуулсан билээ. Тэгвэл нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 2-нд Швейцарийн Ленцерхайде хотноо болох өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын биатлоны баг тамирчид оролцохоор болсон баяртай мэдээ дахин ирлээ.

 Манай улсаас тус тэмцээнд нийтдээ 9 тамирчин дасгалжуулагч С.Ганболд болон ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, олимп дэлхийн аварга А.Попов нарын удирдлага доор оролцох ажээ.

 

 Тухайлбал ДАШТ-ий өсвөрийн охидын ангилалд Т.Ариунболд, хөвгүүдийн ангилалд А.Билгүүн, Ц.Адьяажаргал нар өрсөлдөх бол залуучуудын ангилалд эмэгтэйчүүдэд Ч.Бямбасүрэн, М.Должинсүрэн, эрэгтэйчүүдэд Э.Энхсайхан, Б.Далхсүрэн, Б.Тайванбаатар, Б.Гомбоням нар хурд, цэцээ сорих юм.

 

Биатлоны залуучуудын ДАШТ нь 1967 оноос эхлэн зохиогдож ирсэн бөгөөд энэ жилийн ДАШТ-д 44 орны 500 гаруй тамирчин оролцох ажээ.

Ц.Энхтүвшин

Shuud.mn
Сонин хачин