Олон улсын жүдо бөхийн 2020 оны уралдаан тэмцээн энэ долоо хоногт Израилийн Тель-Авивт эхлэх билээ. 80 гаруй орны хэдэн зуун жүдоч өрсөлдөх уг тэмцээнд Монголын баг тамирчид оролцохгүй.
Учир нь үүнтэй яг ижил хугацаанд буюу нэгдүгээр сарын 24-27-нд Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болох гэж байгаа юм. “Токио-2020” олимпийн жилийн эхэнд болж буй тус тэмцээнд амжилттай оролцсон жүдочид олимпийн дэвжээнд өрсөлдөх эрхээ авах тул ширүүхэн болох нь мэдээж. Улмаар манай шилдэг жүдочид хоёрдугаар сарын 8-9-нд Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй баг оролцуулахаар төлөвлөөд байна.
Ц.Ганбат
Уншиж байна |