Япончуудын 73 хувь нь “Токио-2020”-ыг үзэх хүсэлтэй
2020-01-21

 

Хамгийн сүүлд явагдсан санал асуулгын дүн ийм гарч, Японы олон нийтийн олимп, паралимпийг үзэх хүсэл өмнөх асуулгаас 5 хувиар өссөн байна.

 

Японы NHK телевиз ийм санал асуулгыг зохион байгуулдаг бөгөөд оролцогчдын 31 хувь нь наадмуудад “маш их сонирхолтой” хэмээн хариулсан бол 42 хувь нь “сонирхоно” гэжээ. Ингэснээр санал асуулгад оролцсон хүмүүсийн 73 хувь нь долдугаар сарын 24-нд эхлэх дэлхий дахины томоохон баяр цэнгэлийг дэмжиж байна. Харин 16 хувь “төдийлөн сонирхохгүй” хэмээх хариултыг, ердөө 5 хувь нь “огт сонирхохгүй” гэдгээ илэрхийлэв.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин