"Токио-2020" олимпийн тасалбарын загварыг танилцуулав
2020-01-17

Японы нийслэл Токио хотноо энэ онд болох олимпийн наадам, паралимпийн наадмын тасалбарын 84 загварыг тус наадмыг зохион байгуулах хороо лхагва гарагт танилцуулжээ. Токиогийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны мэдээлснээр, тасалбарын загваруудад Японы уламжлалт дөрвөн өнгө болох хүрэн улаан, хөх цэнхэр, цайвардуу ягаан, гүн ногоон өнгийг ашигласан байна.

 

Түүнчлэн эдгээр өнгө нь тэмцээн болох газруудыг тус тус илэрхийлэх юм. Мөн паралимпийн наадмын тасалбарын цахим сугалааны хоёр дахь үе шат лхагва гарагаас эхлээд байна. “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо олимп, паралимпийн наадмын тасалбаруудыг ирэх хавраас эхлэн цахим хуудсаараа болон Токио хотын дэлгүүрүүдээр худалдаалахаар төлөвлөжээ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин