Биеийн тамир, спортын тухай хууль, Боловcрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын батaлсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын жүдо бөхийн холбоотой “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг өчигдөр байгуулжээ.
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.
М.Бүүвэй
Уншиж байна |