Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Нийгмийн даатгалын сангийн орлого 2.8 их наяд төгрөг болж өсчээ
2020-01-16

ҮСХ-ноос Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны урьдчилсан гүйцэтгэлийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан, Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Н.Өлзийханд нар танилцуулав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүн амын амьжиргааны доод түвшинг 230 мянгаар тогтоолоо


Монгол Улсын хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороо жил бүр “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г шинэчлэн тодорхойлж, нийтэд мэдээлж ирсэн.


Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

 

Улаанбаатар хот 230000 төгрөг


Хангайн бүс 206000 төгрөг


Баруун бүс 203400 төгрөг


Зүүн бүс 201700 төгрөг


Төвийн бүс 198300 төгрөг

 

2019 оны эцэст үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 336 тохиолдол бүртгэгджээ


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр 2019 оны эцэст үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 336 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос 53 (18.7%)-aaр өссөн байна. Эдгээр тохиолдлын 96.4% нь үйлдвэрлэлийн осол, 3.6% нь хурц хордлого байна.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 онд 2.8 их наяд төгрөг болов


Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 онд 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 419.5 (17.5%) тэрбум төгрөг, зарлага 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 361.4 (16.8%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

 

2019 онд 77,6 мянган эх амаржлаа


Улсын хэмжээнд 2019 онд 77,6 мянган эх амаржиж, 80,3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 543 (0.7%) -гоор, төрсөн хүүхэд 695 (0.9%)-оор нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 2019 онд нийт нас баралтын 7.4 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.4 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 62.2 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.


Mөнгөний нийлүүлэлт 20.8 их наяд төгрөг болжээ


Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны 12 дугаар сарын эцэст 20.8 их наяд төгрөг болж, өмнөх оны эцсээс 1.3 (6.8%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 923.0 тэрбум төгрөгөөр, валютын хадгаламж 464.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

152 улстай худалдаа хийв


Монгол Улс 2019 онд нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 7.6 тэрбум америк доллар, импорт 6.1 тэрбум америк долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.6 (6.7%) сая америк доллар, үүнээс экспорт 608.0(8.7%) сая америк доллароор, импорт 252.6 (8.0%) сая америк доллароор тус тус өсжээ.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны эцсээс 5.2 хувиар өссөн байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 12 дугаар сард өмнөх оны эцсээс 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 16.0 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.4 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 1.3 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.8 (11.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 (11.1%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 351.8 (10.5%) тэрбум төгрөгөөр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 156.5 (15.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлөв.


Улсын хэмжээнд 2019 онд бүх төрлийн тээврээр 69.0 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 1.2 (1.7%) сая тонноор өсжээ. Энэхүү өсөлтөд төмөр замаар тээсэн ачаа 2.4 (9.2%) сая тонноор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр (давхардсан тоо) 173.0 сая хүн зорчиж, өмнөх оны мөн үеэс 24.0 (12.2%) сая хүнээр буурсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Tatwar nemj bii bolson zuil shuu. bayarlaad baih hereggui. bidnii halaasnaas nemj tataj awaad l ingej osgoson bna. odoo harin hen zartsuulj duusgah boldoo???. MAH-iin nowshnuud songuulidaa awaad duusgah bhdaa hoorhiis
2023-07-25
Бат:
Одоо алга болно
2023-01-10
zochin:
guzee deeremchinErdene Xoldood uum baugaa mon ix idsen bauna daa
2020-01-16
ene mongo ch neeg ih saindaa osoogui baihaa ard irgediig torgoh, shiitgeh, tatvariin nemeltees bii bolgoson baih tuunees bish erdenet, gadnii offshort baigaa mongiig oruulj irlee gedeg barimt lav baihgui bna.
2020-01-16
Arai l baigaa ni shuu:
dood hemjeeg 1000 dollar bolgochih buren bolomj baihad yostoi yu ch hiideggui hegiin ....
2020-01-16