Мөсөнд авиралтаар Ази тивийн аварга болов
2020-01-15

 

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнийг Азийн АШТ-тэй хамтатган БНСУ-д зохион байгуулжээ.

 

Тус тэмцээнд манай улсаас ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, Ч.Мандахбаяр, спортын дэд мастер Д.Отгонхүү, Д.Баасандорж, спортын нэгдүгээр зэрэгтэй Ж.Сэдэд нар оролцон, хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн байна.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн 17.45 оноогоор, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноогоор түрүүлж, Азийн аварга болов. Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноогоор хүрэл медаль хүртсэн бол спортын мастер Д.Отгонхүү VIII, спортын мастер Ч.Мандахбаяр 16 дугаар байрт шалгарчээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин