Самбочид тулаандаа бэлдэж байна
2020-01-14

 

Самбо бөхийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 16-19-нд болох гэж байна. Эрэгтэйчүүдийн 50 дахь, эмэгтэйчүүдийн 25 дахь, байлдааны самбо бөхийн 12 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхтэй холбогдуулан багш, дасгалжуулагч, шүүгч нарын дунд дүрмийн семинар зохион байгуулах юм.

 

Семинар өнөөдөр (нэгдүгээр сарын 14-нд) Спортын төв ордонд болох бөгөөд тус семинарыг удирдан зохион байгуулахаар Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) шүүгч, Болгар улсын иргэн, дэлхийн аварга Иван Нетов хүрэлцэн иржээ. Тэрбээр самбо бөхөөс гадна жүдо бөхөөр 1992, 1996 оны зуны олимпод оролцож байсан, монголчуудын танил эрхэм билээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин