Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ОХУ нүүрсний экспортоор Австралийг орхиж, Азид "ноёрхоно"
2020-01-13

 

ОХУ нүүрсний экспортоо тасралтгүй нэмэгдүүлж, Ази-Номхон далайн бүс, цаашлаад Европын зах зээлд “ноёрхох” төлөвлөгөөтэй байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

Мэдээнд бичсэнээр, ОХУ олборлолтын хямд зардал, төмөр замын дэд бүтцээ ашиглаж, нүүрсний экспортоо ойрын жилүүдэд эрчимтэй нэмэгдүүлнэ. Улмаар Австрали зэрэг өрсөлдөгчдийг ардаа орхиж, нүүрсний зах зээлд дэлхийн номер 1 тоглогч болохоор ажиллаж байна.

 

Европ руу гарахад ОХУ-д Балтийн тэнгисийн гарц байгаа бол Азийн зах зээлд гарахад Алс дорнодын боомтууд нь байгаа. Нүүрс олборлолтын зардал Орост одоогоор нилээд хямд буюу тонн тутамд 7-11 ам.доллар байгаа нь давуу тал.

 

Өнгөрсөн 2019 Оросууд Хятад руу гаргах нүүрсний экспортоо 16.1 сая тонноос 20 сая тонн болгож нэмэгдүүлсэн төдийгүй Япон руу хийх экспортоо ч 9.1 саяая 11.4 сая тонн болгож чадсан. Тээврийн боломжоо сайн ашиглаж чадвал, өртгийн хувьд аль ч өрсөлдөгчийг “ардаа орхиж” чадна гэдэгтээ тэд итгэлтэй байгаа аж. Энэ талаар саяхан Португалийн Лисабон хотод болсон Дэлхийн нүүрсний зах зээлийн форумын үеэр Оросын албаны хүмүүс мэдэгдсэн байна.

 

Манай улсын хувьд гол зах зээл БНХАУ-тай хаяа залган байрладаг, хамгийн гол давуу талтай ч төмөр замгүйгээс болж нүүрс тээврийн өртгөө бууруулж чадахгүй, олон бэрхшээлтэй өнөө хүрсэн. Австрали, Индонезээс гадна хойд хөрш ОХУ нүүрсний зах зээл дээр манай гол өрсөлдөгч болоод байгаа. Цаашдын төлвийг харахад, ОХУ нүүрсний экспортоор Монголыг төдийгүй Австралийг “хол хаях”-ад ойрхон болсон байна.

 

Эх сурвалж: Ройтерс агентлаг

Shuud.mn
Сонин хачин