Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Инфляцийг хөөргөдөг сарууд айсуй
2020-01-13

Ирэх саруудад Монголын цагаан сар, эмэгтэйчүүдийн, цэргийн баяр гээд иргэдийн худалдан авалт нэмэгдэх тэмдэглэлт үйл явдал олон болно.  Иргэдийн мах, гурил, ногоо болон бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ.

 

 

Өнгөрсөн оны III улиралд махны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляци гаарч 10.5 хувьд хүрснээс Монголбанк инфляцийн суурь төсөөллөө нэмэгдүүлж найман хувьд хүргэж байсан. Түүнчлэн  төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны сүүлийн саруудад нэлээд өссөнтэй холбоотой байсан. Тухайлбал, дулаан, цахилгааны үнэ, дээд боловсролын төлбөр нэмэгдсэн нь инфляцийн 0.8 нэгж хувийг бүрдүүлэхэд нөлөөлсөн гэж тухайн үед үзэж байв.  Эдгээр нь нийлүүлэлтийн шалтгаантай инфляци юм.

 

Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг Төвбанк өмнөх төсөөллөөр оны төгсгөлд буурна гэж үзэж байсан. Гэвч энэ бууралт нь төсөөллөөс харьцангуй бага байгаа учраас инфляцийн төсөөллийг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэсэн тайлбарыг хийж байв. Харин эрэлтийн шалтгаантай инфляцийн хувьд харьцангуй тогтвортой хэвээр байсаар  2020 оны эхний сартай золголоо. Өнөөдөр  инфляцийн хэмжээ улсын хэмжээнд 5.2, бодлогын хүү 11 хувьтай байна. Энэ тохиолдолд эдийн засгийн онолоор бол зээлийн хүү зургаа орчим хувьд байх ёстой харагдаж байгаа ч импортоос  шалтгаалсан эдийн засагтай манай улсын хувьд зээлийн хүүг дээрх хэмжээнд хүртэл буулгасан тохиолдолд инфляци хөөрөгдөх  эрсдэлтэй. 

 

Харин үйлдвэрлэгч буюу экспортлогч орон байсан бол зээлийн хүүг буулгасан ч инфляци үүсэхгүй байх дарамтаас хол байх байв. Тухайлбал, Солонгос, Японд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж тэр хэмжээгээр гадагшаа экспортолдог. Тиймээс  энэ орнуудад инфляци өснө, буурна гэсэн ойлголт байдаггүй. Харин  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ ихэнхийг гаднаас авдаг манай орны хувьд зээлийн хүү буурах боломжгүй байсаар ирсэн. Намартаа 10 хувьд хүрч байсан инфляци өдгөө 5.2 хувьтай болж  иргэдийн худалдан авах чадвар огцом уруудсанг статистик харуулж байна. Үүнийгээ дагаад гадаад валюттай харьцах төгрөгийн ханш өдөр өдрөөр суларч ирэх саруудад хүндхэн сорилт дагуулж мэдэхээр болоод байна. Төгрөгийн хадгаламжаа ам.долларт шилжүүлж буй энэ нөхцөлд  бэлэн мөнгө зах зээлд ихээр нийлүүлэгдэж инфляци гаарах шийдвэрийг эрх баригчид өнгөрсөн долоо хоногт баталсан.

 

Монголын уламжлалт баяр цагаан сар нэг сарын дараа болно. Энэ нь инфляци өсөх нэг шалтаг. Мах болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрэлтээ дагаж өсөхөөс гадна ам.долларын ханш энэ сарын 9-нд 2744 төгрөг болж нэг сарын  өмнөхтэй харьцуулахад 40 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Тэтгэврийн тэглэлт,  сонгуулийн жилтэй холбоотойгоор  халамжийн шинжтэй бэлэн мөнгө гар дээр эргэлдэж гадагшаа урсдаг.  Инфляци, бодлогын хүү хоёр нэг оронтой тоонд байх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэдэг. Учир нь энэ хоёрын  зөрүү нь банкны зээлийн хүүгийн хэмжээг илэрхийлдэг. 

 

Гэвч манай улсын хувьд энэ нь боломжгүй байсаар ирснийг дээр хэлсэн. Орчин үед төвбанкуудын мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал буюу нам дор түвшний, хэлбэлзэл багатай инфляци болж байна. Энэ нь эдийн засаг тогтвортой байх нэг суурь бөгөөд мөнгөний бодлогоор эдийн засагт оруулах гол хувь нэмэр юм. Төвбанкууд энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд “инфляцийг онилох бодлого”-ыг хэрэгжүүлдэг.  Төвбанк хэдийгээр инфляцийг нам түвшинд хадгалах бодлогыг авч хэрэгжүүлсний дүнд инфляцийг таван хувьд авчирсан ч ирэх саруудад дээрх нөхцлүүдээс  гадна шатахууны үнийн өсөлт ч эргээд  10 хувь руу  аваачих магадлалтай хэмээн эдийн засагчид хэлээд эхэллээ. 

 

Учир нь АНУ, Ираны дайны хор нөлөөгөөр нефтийн үнэ нэмэгдсэн байна. Үүнээс шалтгаалж  ОХУ шатахууны үнээ нэмэх нь тодорхой боллоо хэмээн шинжээчид онцолсон. Тэгвэл манайд нийлүүлэлтээс шалтгаалсан шатахууны үнийн өсөлтөөс инфляци өсөх дүр зураг айсуй. Нөгөөтэйгүүр нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцийн өсөлтийн нөлөөлөл  12 сарын дараа арилдаг гэдэг. Тэгэхээр 2020 онд инфляцийг найман хувьд барихаар төсөөлж буй Төвбанкны хүлээлт оны эхнээс  хурдаа авахаар айсуй. Энэ хурд магадгүй 10 хувьд хүрч 2020 онд хэвээр хадгалагдах  эрсдэл бусад шалтгаас үүдэлтэй.

 

Эдийн засаг ямар байх тухайд олон улсын байгууллагуудаас таамаг дэвшүүлж байна. Азийн хөгжлийн банк ДНБ-ий өсөлтийг 2020 онд 6.1 хувьд байхаар төсөөлсөн бол 2019 онд 6.7 байхаар төсөөлж байжээ.  Түүнчлэн инфляцийг 2020 онд 7.5 хувьд байна гэсэн бол  2019 онд 8.5 байна гэжээ.  Харин урсгал тэнцэл энэ онд 13 хувьтай байх аж.

 

Олон улсын валютын сангаас гаргадаг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгаанд 2020 онд ДНБ-ий өсөлт  6.3 хувь инфляци 7.1 хувьд ДНБ-д эзлэх урсгал тэнцэл -10.8 хувь байна гэсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Ц.МЯГМАРБАЯР

Shuud.mn
Сонин хачин
АЯТАЙХАН ЗОЛГОЛДОО:
ШИНЭ ЖИЛ ХАРИН ХАМГИЙН ИХ ЗАРДАЛТАЙ. НЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН БҮР БАГАДАА 1, ТЭГЭЭД ДЭЭШЭЭ ХЭДЭНЧ АРГА ХЭМЖЭЭНД ОРДОГ БИЛЭЭ: ТҮҮНД ЗАРЦУУЛДАГ МӨНГӨ НЬ ХЭД ВЗ? ГЭТЭЛ ЦАГААН САРААР ААВ ЭЭЖ ХАМААТАН САДНЫ ХЭДХЭН ХӨГШИНИЙ АМАР МЭНДИЙГ НЬ МЭДЭЖ НҮҮРЭЭ ХАРУУЛАХ БОЛОХООРОО БӨӨН ЮМ БОЛЦГООГООД
2020-01-13